Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнсүүлийн 30 жилийн хугацаанд нэгж малчиндноогдох ажлын ачаалал 6 дахин, малын өвчлөлбуюу мал эмнэлгийн үйлчилгээний шаардлага 10 дахин нэмэгдсэн байдаг. Энэ нь түүхий эдийнсалбарт орчин үеийн инноваци, автоматжуулалтболон таваар бэлтгэгч бэлтгэхзайлшгүй шаардлага үүсгэж байна. Тиймээс“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-иас 21 аймаг, 309 суманд малын гаралтай түүхий эдийг чанар, стандарт шаардлагын дагуу бэлтгэх “Жишиг сум” төслийг хэрэгжүүлж, 16.600 ажлын байрбий болгохоор ажиллаж байна.
Баян-Овоо сумын 30 иргэн мэргэшсэн таваарбэлтгэгч боллоо
Дээрх ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн биржэхний ээлжид Баян-Овоо сумын 30 иргэнийгмэргэшсэн таваар бэлтгэгч болгох ажлыгнутгийн удирдлагатай хамтранзохион байгууллаа. Тодруулбал, Хэнтий аймгийнБаян-Овоо суманд “Жишиг сум” байгуулахаарболж, стандартын дагуу ямаа самнах, ноолуурбэлтгэх, таваар бэлтгэгч сургах нийт 3 удаагийнтанхимын сургалт зохион байгуулсан юм. Сургалтад тус сумын удирдах ажилтны шуурхайзөвлөгөөний гишүүд, дөрвөн багийн 21 аравтын ахлагч, гишүүд болон Засаг даргынтамгын газар, хөдөөаж ахуйн ажилчид, хувийнхэвшлийн төлөөлөл зэрэг 150 гаруй иргэнхамрагдлаа. Улмаар Баян-Овоо суманд 30 иргэнийг чанар стандартын дагуу ямаа самнах, ноолуур бэлтгэх мэргэшсэн таваар бэлтгэгчээрбэлдсэн юм.
Түүнчлэн Баян-Овоо сумын Сүмбэр багийн 85, Дэлгэрхаан багийн 50, Наран багийн 25, нийт 160 малчин өрхийн малын хотонд нь таваар бэлтгэгчнарын хамт сургалт зохион байгуулжажиллалаа.