Халдварын оргил үе тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт болох ба өдөрт 3000-аас дээш тохиолдол бүртгэгдэнэ гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
Хатуу хөл хориог шуурхай тогтоохгүй бол өдөрт халдвар авах хүний тоо 1000-4000, нас барах хүний тоо өдөрт 30-д хүрнэ гэсэн тооцооллыг Эрдэмтдийн зөвлөлөөс гаргаж, ЭМЯ-нд уламжилсан билээ.
Үүний дагуу бямба гарагаас эхлэн 15 хоногийн турш хөл хорио тогтоохоор болсон.