Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2021.06.22/ 10.00 цагаас хуралдана. Ингэхдээ Авлигатай тэмцэх газрын /АТГ/ дэд даргыг томилох томилгооны сонсгол хийх юм. Ямартай ч АТГ-аас дэд даргын томилгооны сонсголд АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Г.Азжаргалыг оруулж томилуулахаар танилцуулга илгээсэн гэх мэдээлэл байна.
Дашрамд дурдахад, УИХ өнгөрсөн арванхоёрдугаар сард Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан. АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог зохицуулалтыг өөрчилж, АТГ-ын дарга нь өөрөө дэд даргаа томилдог болгосон.
Ингэснээр Авлигын эсрэг хуулийн дагуу АТГ-ын дарга З.Дашдаваа бүрэн эрхийнхээ хүрээнд дэд даргаа ийнхүү томилуулах гэж байна. Авлигын эсрэг хуулийн 21.2-т “Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн заалт бий. АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан нь өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сард өвчний улмаас таалал төгссөн юм.