Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хилийн боомтуудын асуудлыг хэлэлцсэн байна. Алтанбулаг боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг долдугаар сарын 7-31 хүртэл зогсоохоор болжээ. Харин ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэх аж.
Замын-Үүд боомтын тухайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай ачаа тээврийн асуудлаар уулзаж, санал солилцсон байна. Ингээд ойрын хугацаанд газар дээр нь очиж ажиллахаар болжээ.