• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Боловсрол

Халдварын тохиолдол буурвал танхимаар хичээллэх тоог үе шаттай нэмнэ

2021-09-14
in Боловсрол, Дэд онцлох
0
Халдварын тохиолдол буурвал танхимаар хичээллэх тоог үе шаттай нэмнэ

2021-2022 оны хичээлийн жилийн зохион байгуулалт, явцын тоон мэдээллийг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ‘Нэгэнт нээсэн бол сургуулийг дахиж хаахгүй гэсэн зорилго тавьж байгаа. Нийт халдвар авсан хүүхдүүдийн хувь хэмжээ есдүгээр сарын 1-нд 19 хувь байсан бол хоёр долоо хоног хичээллэсний дараа өсөөгүй. Хүүхдүүдийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчноосоо халдвар авч байна. Тиймээс бид цаашид сургалтын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус хэлбэрээр үргэлжлүүлнэ.

Халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад халдварын тохиолдол буурвал 5/9 гэсэн тоог нэмнэ. Өөрөөр хэлбэл танхимаар хичээллэх тоог үе шаттайгаар нэмэх юм. Халдварын тохиолдол буурахыг харж, эрсдэлийн үнэлгээ хийж байж хоёр, гурван настнуудаа цэцэрлэгт авна. Томуугийн вакцин тодорхой үр дүнгээ өгөх болов уу гэсэн хүлээлт байна.

Үдийн хоол болсноор сургуулиудад маш их эрсдэл дагуулж байна гэж яригдаж байгаа учир судалгааны ажлын хэсэг байгуулна. Үдийн хоолноос болоод халдвар нэмэгдвэл үүнийг түр хугацаанд хойшлуулна гэж тооцоолж байгаа. Гурван ээлжээр хичээллэдэг есөн сургуулийн зургаа нь хичээлээ хоёр ээлжээр зохион байгуулж байна. Гурван сургуулийн хувьд түрээсийн байрын засвар хийхээр болсон тул энэ асуудал түр хүлээгдэж байгаа. Зориулалтын бус байранд нэг ч сургуулийг хичээллүүлэхгүй. 

Улаанбаатар хотын түгжрэлийн 30 хувь нь сургууль, цэцэрлэгээс хамаарч байна гэж байгаа болохоор 25 цэцэрлэг дээр ээлжийн багш ажиллуулж байгаа. Цаашид ээлжийн багш ажиллуулах санхүүгийн боломжуудыг хайна. Сэтгэл зүйчдийг ЕБС дээр ажиллуулж байна.

Нийслэлд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр бодлогоо өөрчлөх ёстой. 2022 оны улсын төсөвт цэцэрлэггүй, бага сургууль, дунд сургуульгүй байгаа газарт анхаарал хандуулна. КОВИД-19-өөс үүдсэн хоцрогдлыг нөхөх гурван жилийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тиймээс улс даяар боловсролын чанарын судалгааг эхлүүлнэ. Боловсролын зээлийн сангаас өмнөх онд олгогдож байсан зээлүүд бүгд олгогдоно.

Дэлхийн шилдэг 100 сургуульд орсон хүүхдүүдэд өгөх санхүүжилтийн эх үүсвэр байхгүй. Харин Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно. Дэлхийн шилдэг 100 сургуульд бакалавр гэхээсээ илүүтэй магистр, докторын оюутнуудыг хамруулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Боловсролын салбартай холбоотой гомдлыг 1800-1001 дугаараар холбогдож өгөх хэрэгтэй’ гэлээ.

ShareTweetShare
Previous Post

Өчигдөр 5,382 иргэн коронавирусийн эсрэг вакцины нэмэлт сэргээх тунг хийлгэжээ

Next Post

Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна

Next Post
Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна

Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан