АНУ-ын Нью Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган үргэлжилж байна.
Уг чуулганд биечлэн оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш улсын ерөнхийлөгч Андрей Дудагийн хүсэлтээр хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Монгол, Польш улсын харилцаа, хамтын ажиллагаа, айлчлалыг өндөр түвшинд хийх талаар ярилцав.
Польш улсын ерөнхийлөгч Андрей Дуда ойрын хугацаанд тус улсын Гадаад харилцааны сайд манай улсад айлчлах талаар төлөвлөгөөтэй байгааг дурдлаа.
Хоёр улсын урт хугацаан дахь хамтын ажиллагааг засаг, шинжлэх ухаан болон залуучуудын солилцооны хөтөлбөрөөр баяжуулах шаардлагатай байгаа саналыг Польшийн талаас тавьсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү саналыг дэмжиж, цаашдаа ГХЯ-аар дамжуулан хоёр улсын харилцааг дээрх гурван чиглэлээр баяжуулах нь зүйтэйг илэрхийлжээ.