Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.09.22) болж байна. Хуралдаанаар арав гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөж, одоогийн байдлаар хоёр дахь асуудлаа хэлэлцэж байна. Тодруулбал, шатахууны асуудал, цар тахлын шинэ сэргэлтийн хууль, Covid-19-ийн нөхцөл байдал, авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.