• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Төсвийн орлого тусламжийн хэмжээ 61 хувиар нэмэгджээ

2021-09-24
in Дэд онцлох, Нийгэм
0
Төсвийн орлого тусламжийн хэмжээ 61 хувиар нэмэгджээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.7 (61 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Харин тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 8.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.8 (49.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 9.6 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл нэг их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1.6 (60.8 хувь) их наяд төгрөгөөр багассан байна.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны наймдугаар сард 863 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 367.3 (29.9 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 82.8 (8.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ оны зургаадугаар сард 203.1 тэрбум төгрөгийн алдагдалтай, долоодугаар сард 238.9 тэрбум төгрөгийн ашигтай, наймдугаар сард 211.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн орлогод тогтворжуулалтын сангийн орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 4.5, ирээдүйн өв сангийн орлого 2.2, татварын бус орлого 1.3 нэгж хувиар нэмэгдэж, татварын орлого 8 нэгж хувиар багасав.

Татварын нийт орлого энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.4 (45.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд орлогын албан татвар 1.2 (92.1 хувь) их наяд, нэмэгдсэн өртгийн албан татвар 430.6 (31.7 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 339.4 (33.5 хувь) тэрбум, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 198.4 (46.6 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 133.6 (28.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Татварын нийт орлого наймдугаар сард 782.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 373 (32.2 хувь) тэрбум төгрөгөөр багасахад орлогын албан татвар 416.1 (81 хувь) тэрбум, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 23.9 (25.5 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлөв. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар 48.8 (24.8 хувь) тэрбум, онцгой албан татвар 9.5 (11.6 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 9.3 (11.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Татварын нийт орлогод орлогын албан татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 7.9 нэгж хувиар нэмэгдэж, нийгмийн даатгалын орлогынх 1.6, онцгой албан татварынх 2.2, нэмэгдсэн өртгийн албан татварынх 2.6, гадаад үйл ажиллагааны орлогынх 1.1, бусад татварынх 0.4 нэгж хувиар багаслаа.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний найман сарын байдлаар 9.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (14.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Зарлагын өсөлтөд урсгал зардал өмнөх оны мөн үеийнхээс 1.6 (24.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн. Харин хөрөнгийн зардал 538.9 (30.7 хувь) тэрбум төгрөгөөр багассанйг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны наймдугаар сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 82.8 (8.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд хөрөнгийн зардал 90.3 (67.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин урсгал зардал 2.1 (0.2 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.

Урсгал зардалд урсгал шилжүүлгийн эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 12.8 нэгж хувиар нэмэгдэж, бараа үйлчилгээний зардлынх 10.8, хүүгийн зардлынх 1.4, татаас 0.6 нэгж хувиар багассан аж.

Хөрөнгийн зардал энэ оны эхний найман сарын байдлаар 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 538.9 (30.7 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд барилга, байгууламжийн зардал 363.6 (33.1 хувь) тэрбум, тоног төхөөрөмжийн зардал 118.4 (50.2 хувь) тэрбум, бусад хөрөнгийн зардал 25.1 (7.3 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.

Хөрөнгийн зардалд барилга байгууламжийн зардал 60.5, бусад хөрөнгийн зардал 26, тоног төхөөрөмжийн зардал 9.7, их засварын зардал 3.3, стратегийн нөөц хөрөнгийн зардал 0.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс бусад хөрөнгийн зардлын эзлэх хувь 6.5 нэгж хувиар нэмэгдэж, тоног төхөөрөмжийн зардлынх 3.7, барилга байгууламжийн зардлынх 2.1, их засварын зардлынх 0.4, стратегийн нөөц хөрөнгийн зардал 0.3 нэгж хувиар багасав.

Хөрөнгийн зардалд энэ оны зургаадугаар сард 187.3 тэрбум, долоодугаар сард 133.9 тэрбум, наймдугаар сард 223.9 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх сарынхаас 90.3 (67.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

ShareTweetShare
Previous Post

Монгол Улс өнгөрсөн сард 1.27 сая тонн нүүрс олборлов

Next Post

Хэнтий, Дорнодын тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Next Post
Хэнтий, Дорнодын тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Хэнтий, Дорнодын тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан