Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллаж, нийслэлийн удирдах ажилтнуудтай шуурхай хурал хийж байна.
Энэ үеэр нийслэлийн томуугийн дархлаажуулалтын дүн мэдээг танилцуулжээ.
Улаанбаатар хотод нийт 144,386 хүн томуугийн вакцин хийлгэсэн байна. Энэ нь зорилтот бүлгийн 83.8 хувийг эзэлж байгаа аж. Тодруулбал,
- 2-11 насныхны 88.7 хувь буюу 144,028 хүүхэд
- Жирэмсэн эхчүүдийн 3.7 хувь буюу 358 эх томуугийн вакциныг тус тус хийлгэсэн талаар нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэв.
Улирлын томуугийн дархлаажуулалтыг Өрхийн эрүүл мэндийн төв болон тосгоны Эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хийсэн билээ.