• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

В.Үнэнбат: Хүнсний ногооны хураалт 50 орчим, улаанбуудайнх 15 хувьтай байна

2021-09-29
in Нийгэм, Орон нутаг, Редакцийн сонголт
0
В.Үнэнбат: Хүнсний ногооны хураалт 50 орчим, улаанбуудайнх 15 хувьтай байна

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ургац хураалтын явц ямар байна вэ?
-Энэ онд улсын хэмжээнд 420.2  мянган га-д үр тариа, 389.4  мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д  жимс, жимсгэнэ, нийт 660 мянган га-д тариалалт хийсэн.

Одоогийн байдлаар хүнсний ногооны хураалт 50 орчим хувьтай, улаанбуудайнх 15 хувьтай байна гэсэн мэдээг орон нутгуудаас ирүүлж байна. Энэ хэмжээг ноднин жилийн мөн үетэй харьцуулбал ижил түвшинд байна.

-“Ургацаа бүрэн авцгаая” уриалгын хүрээнд хэчнээн хүн ургац хураалтад ажиллаж байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар 10 гаруй мянган оюутан залуус, цэрэг, хууль хүчнийхэн ургац хураалтад оролцож байна.
-Урд шөнө зарим нутгаар нойтон цас орлоо. Цаг агаарын таагүй байдлаас болж тариа налсан уу?
-Урд шөнийн нойтон цас, хүйтрэлийн тухайд Сэлэнгэ аймгийн баруун урд хэсгээр, Төв аймгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас ороод, хайлж байна. Тэгэхээр маргааш, нөгөөдрөөс эхлээд ургац хураалтын ажил жигдэрнэ. Өнөөдрийн байдлаар тариалангийн бүс нутгуудаас тариа налсан гэх мэдээ ирээгүй.  

Ургац хураалт 10 гаруй хоногоор оройтож байгаа

-Болц хэр оройтохоор байна. Тариаланчид ангилан хадалт хийж байна гэх юм?
-Өмнө нь энэ тухай хэлж байсан. Энэ жилийн тухайд ургац хураалт 10 гаруй хоногоор оройтож байгаа. Энэ байдалтай холбоотой тариаланчид ангилан хадалтаар ургац хураалтаа эхлүүлсэн байна. Тэгэхээр ангилан болон шууд хураалтын ажил 15 хувьтай байна.
-Ургац хураалт 10 гаруй хоногоор оройтох нь буудайн чанарт нөлөөлөх үү?
-Бүс нутгаасаа хамаараад өөр өөр байна. Баруун бүсүүдэд ургацын чанар сайн, Дарханы хойд хэсгээр улаанбуудай жаахан чийгтэй байна. Тэгэхээр баруун тийшээ тариаланчид шууд хураагаад гурилын үйлдвэрүүддээ буудайгаа тушааж байгаа бол зүүн талын тариаланчид ангилан хадалт хийж байна. Бид нийт 589 мянган тонн улаанбуудай хурааж авна.
Ингэхдээ цаг агаараас үүдэлтэй эрсдлээ тооцоод буудайн хэрэгцээгээ 100 хувь хангана гэсэн урдчилсан бланс гаргасан. Ер нь аравдугаар сарын 20 гэхэд ургац хураалтын ажил бүрэн дуусдаг. Энэ жилийн тухайд ургац хураалтын ажил 10 гаруй хоногоор хойшилж байгаа учраас арваннэгдүгээр сарын 1-н гэхэд дуусах болов уу.
-Хөдөө аж ахуй, газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлсөн нь ургац хураалтад тустай ажил болсон уу. Өнөөдрийн байдлаар хэчнээн машин, техник гаалиар орж ирсэн бэ?
-Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр өнөөдрийн байдлаар 50 орчим комбайн шинээр орж ирсэн. Тоног, төхөөрөмж, техникийн хүчин чадал цаашид ч мөн нэмэгдэнэ. Ингэснээр ургац хураалтын ажилд тодорхой ахиц гарна гэсэн үг.
ShareTweetShare
Previous Post

Хүннү гүрний нийслэл Луут хотыг судлах, мэдээлэх төвийн шавыг тавилаа

Next Post

Монгол, ОХУ-ын 1,600 гаруй цэргийн алба хаагч “Сэлэнгэ-2021” хээрийн сургуулилалтад оролцож байна

Next Post
Монгол, ОХУ-ын 1,600 гаруй цэргийн алба хаагч “Сэлэнгэ-2021” хээрийн сургуулилалтад оролцож байна

Монгол, ОХУ-ын 1,600 гаруй цэргийн алба хаагч "Сэлэнгэ-2021” хээрийн сургуулилалтад оролцож байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан