Засгийн газар хуралдаж, эдийн засгийг дэмжих чиглэлээр 23 шийдвэр гаргалаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 18 хүртэлх насны хүүхэд бүрт 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сар бүр хүүхдийн мөнгө болох 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор боллоо. Тооцоо, судалгаа, холбогдох ажлыг салбар хариуцсан сайд болон бусад албаны хүмүүс хариуцаж, зохион байгуулна. Нийтдээ 1 сая 250 мянган хүүхэд хүүхдийн мөнгөнд хамрагдана.