Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 86.7 сая ам.долларын барааг дараах улсуудад нийлүүлжээ. Барааны гарал үүслийг улсаар нь авч үзвэл, ХБНГУ-д 21.5 хувь, Беларусьд 17 хувь, БНХАУ-д 18 хувь, Францад 10.6 хувь, Энэтхэгт 4 хувь, ОХУ-д 6.5 хувь тус тус ногдож байна. Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж ирсэн. Уг зээлийн дийлэнх буюу 33.4 хувийг Францаас олгожээ.
Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр өтгөрүүлсэн болон хуурай сүү, өндөг, улаан буудай, жимс, самар, тахиа, гахайны мах, өөх, элсэн чихрийн импорт өнгөрсөн оны мөн үеэс өсчээ.
Хүнсний ногоо, цагаан будаа, улаанбуудайн гурил, ургамлын тосны импорт буурсан байна. ТүүнчлэнCovid-19-ийн эсрэг зарим барааны импортын тоо хэмжээнээс харвал 20,908.8 мянган ширхэгийг энэ оны эхний арван сард импортолжээ. Нийт 85.9 сая ам.долларын барааг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн байна.