Улаанбаатар хотод боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотод хогийг ангилж хаядаг болно. Хог хаягдал, байгаль хамгаалалтай холбоотой туйлын чухал асуудал юм. Тиймээс ирэх жилийн хувьд Засгийн газар Улаанбаатар хотод дэмжлэг үзүүлж ажиллана. Бүсчилж аймгуудад хогны үйлдвэр байгуулах юм уу эсвэл Улаанбаатар хот руу ложистик татах байдлаар цогцоор шийднэ. Зориуд энэ асуудлыг аймгийн Засаг дарга нартай ярьж байна. Шил, хуванцар сав, цаасан хог хаягдал тусдаа байдаг байх хэрэгтэй. Хог боловсруулах үйлдвэрийн тухайд Германы технологийг нэвтрүүлнэ.
2022 оны нэгдүгээр сараас Ерөнхий сайд Засаг дарга нарт хуулийн дагуу хариуцлага тооцдог болж байгаа. Миний хувьд хариуцлага тооцоод явна шүү. Өнгөрсөн хугацаанд үүрэг даалгавар биелүүлээгүй 32 хүн ажлаас халагдсан. Нэрийг нь зарлахгүй байгаа шүү. Иргэний нисэх дээр юу болсныг та нар сонссон байх. “Эрдэнэс Монгол”-той холбоотой асуудал, МИАТ дээр юу боллоо. Эрүүл мэндийн яаманд ямар асуудал үүсэв. Та бүхэн сонсч байгаа байлгүй. Өнгөрсөн хугацаанд авлига авсан 87 хүний асуудал шүүхээр эцэслэн шийдэгдсэн. Би хэлсэн үгнийхээ хойноос тууштай явдаг хүн шүү. Энийг биелүүлж чадахгүй бол Засгийн газрын сайд нарыг өөрчилнө гэдгээ хэлж байгаа. Эх барьж буй намын даргын хувьд УИХ-д асуудал ярина. Бидний хувьд тогтворгүй 30 жил байлаа. Засгийн газар шийдвэр гаргаад биелүүлж чадаагүй бол шууд ажлаа өгөх ёстой. Би хэнийг ч хэлмэгдүүлэхгүй” гэлээ.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:
-Дэлхийн зах зээлд хүнсний бүтээгдэхүүний үнэ 20-30 хувь өсч байна. Үүнийг дагаад импортоор оруулж ирж буй хүнсний болон бусад бүтээгдэхүүний үнэ дотоодод өсөх эрсдэлтэй. Тэгэхээр гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн буюу хавар өвлийн цагт иргэдийн нуруун дээрх ирэх ачааллыг багасгахын тулд гол нэрийн гол нэрийн хүсний бүтээгдэхүүн, мах, гурилын нөөцийг бүрдүүлэхэд аймгийн Засаг дарга нар онцгой анхаарах ёстой.
Нийтдээ энэ жил 16.7 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэсэн тооцоо гаргасан. Үүнээс 5.2 саяыг дотоодод 11.5 саяыг нь эдийн засгийн эргэлтэд оруулна. Нийслэлтэй хамтарч махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах, 31 байршлыг бэлэн болгосон. Арваннэгдүгээр сарын 20-ноос хойш нэг сарын хугацаанд Төв цэнгэлдэхэд мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Аймгийн засаг нар хувиараа бизнес эрхлэгчтэй хамтраад тээвэр зуучлалгүйгээр, үнийн хөөрөгдөл үүсгэхгүйгээр төв суурин газрын махны нийлүүлэлтэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Ингэж энэ жилийн төлийнхөө 80 хувийг эргэлтэд оруулахгүй бол бэлчээрийн даацтай уялдана.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Сүүлийн гурван хоног Эрээн хотод халдварын тохиолдол илэрсэнгүй. Эрээн хотын боомтын удирдах ажилтнуудаас манайд ирүүлсэн санал хүсэлт гэх үү дээ. Халдвар илрэхгүй 20 хоновол хилээ түр хугацаанд нээж, бараа материал хил дээр түгжигдсэн зүйлүүдийг солилцохоор хоёр талаасаа тохиролцсон.
Тэнд тээвэр хийж байсан жолооч нарын хувьд ачилт нь бага зэрэг хумигдах, дотоодын тээвэр лүү шилжих маневр хийх шаардлага үүснэ. Бухимдсан жолооч нар байгаа. Энэ нь боомт нарын асуудал гэхээс илүүтэй гурван сая иргэний бараа материал нэвтрүүлэх хилээр нэвтрүүлэх том эрх ашгийн асуудал учраас Хятадын талаас тавьсан горимын дагуу явуулахаар шийдсэн.
Гэхдээ тэнд байгаа жолооч нарын хүсэл сонирхол эдийн засгийн боломжийн харгалзан, аль болох хүсэлтийг шингээж дотоодын тээвэр лүү оролцуулах гэх мэт чиглэл удирдлагуудад өгсөн.
Гашуунсухайт боомтын хувьд нэг үеэ бодвол тээвэрлэлтийн нөхцөл байдал журамлагдаж, тээвэрлэх нөхцөлүүд тодорхой болсон. Чингэлэг, терминалын ажил туршилтын төвшинд өнгөрсөн долоо хоногоос амжилттай эхэлсэн. Ямар ч байсан өдөртөө 500-600 тээврийн хэрэгсэл нүүрс зөөгөөд эхэлсэн. Нэлээд ахицтай ажлууд хийгдсэн.
Шивээхүрэн боомт урд хөршийн нөхцөл байдлаас болоод хаагдсан. Гэхдээ халдварын тохиолдол илрэхгүй байвал удахгүй нээгдэхээр шинэ горимоо тогтсон. 2020 онд түүхий эдийн экспортыг нэлээдгүй 2021 онтой харьцуулбал өндөр тавьж зорьж, ажиллана. Түүхий эдийн үнэ харьцангуй боломжтой байх үед бид экспортолж чадахгүй байна гэж ард түмний өмнө амлалт авах боломжгүй. Тиймээс 2019 онд нүүрсний экспорт хамгийн өндөр хэмжээнд буюу 36.7 сая тонн хүрсэн. Ядаж энэ хэмжээнд хүргэхээр зорилт тавьсан. Хилийн бүсийн аймгууд “экспорт” гэдэг Засгийн газрын зорилтод хамтарч зохион байгуулалтад орж ажиллана гэдэгт итгэж байна.
Өвөлжилтийн бэлтгэж ажил хийгдэж байна. З.Мэндсайхан сайд өвөлжилтийн талаар маш тодорхой хэллээ. Тэжээл болон хадлан бэлтгэл ажил нэлээд дажгүй бэлтгэгдчих болов уу. Гэхдээ аймгийн дарга нар илүү мэдрэмжтэй байна шүү. Өвөлжилт хүндрэхийг мэдээгүй юм шиг, анх удаа зуд болж байгаа юм шиг ажилдаа ханддаг. Тэгээд Засгийн газарт “ийм юм өгөөч, тийм юм туслаач” гээд ирдэг. Энэ жил ийм хүсэлт авахгүй. Хэрвээ ийм бичиг ирвэл аймгийн Засаг дарга нар өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаагүй гэдэг хариуцлагын асуудал яригдана.
Бүүстэр тунд хамрагдсанаар дараагийн мутацилагдсан хувилбараас сэргийлэх бүрэн боломжтой. Цаашид халдвар ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй”.