• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

ОУВС: Монголбанкны бие даасан байдал алдагдаж байна

2021-12-02
in Дэд онцлох, Эдийн засаг
0
ОУВС: Монголбанкны бие даасан байдал алдагдаж байна

Монгол Улсын төв банкны хараат бус байдалд заналхийлж буй хэд хэдэн асуудалд Олон улсын валютын сангаас санаа зовж байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, Олон улсын валютын сангаас арваннэгдүгээр сарын 29-нд гаргасан тайлан мэдээнд “Монгол Улсын төв банкыг Засгийн газрын шаардлагаар үнэ тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлснийг дурдаж, “Монголбанкны үйл ажиллагааны бие даасан байдал алдагдаж байна” гэж дүгнэжээ.

Түүнчлэн тус тайланд мэдээлснээр, Одоо үргэлжилж буй цар тахлын хямралыг эс тооцвол Монголын эдийн засаг сүүлийн арван жилийн хугацаанд хамгийн гүн уналтад ороод эргэн сэргэж байна. Энэ нь дэлхий дахины эдийн засаг ч сэргэж буй болон бусад суурь хүчин зүйлстэй холбогдох бөгөөд үндсэндээ экспортод тулгуурлаж байна гэж дүгнэв. Гэвч эдийн засгийн сэргэлт болон амжилттай вакцинжуулалтын хөтөлбөрийн нөгөө талд цар тахлаас шалтгаалан дотоодын үйл ажиллагаа харьцангуй идэвхгүй төлөвт байсаар байна.

Импортын үнэд нөлөөлсөн түр зуурын хүчин зүйлсээс шалтгаалаад инфляци өслөө. Парламентаар шийдвэрлэсэн томоохон хэмжээний, зорилтот бус, төсвийн болоод хагас төсвийн, санхүүгийн арга хэмжээнүүд нь макро санхүүгийн хувьд эмзэг байдлыг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, улсын өрийн хэмжээ огцом нэмэгдсэн, банкнуудын тэнцвэртэй байдал алдагдсан, тэр дундаа Монголбанкны үйл ажиллагааны бие даасан байдал ганхсан зэрэг нь үүнд орно.

Дэлхийн санхүүгийн нөхцөл байдлыг давуу тал болгон ашиглаж, 2022-2023 онд төлөх ёстой байсан евро бондыг илүү таатай нөхцөлөөр амжилттай шилжүүлэв.

Эдийн засгийн хэтийн төлөв тодорхойгүй байгаа ч, харьцангуй сайн ирээдүй харагдаж байна. ДНБ-ий хэмжээ 2020 онд 4.6 хувиар буурч байсан бол 2021 онд 4.5 хувиар өсөх төлөвтэй байна. Хэрвээ экспортын гарц бүрэн нээгдэж, Оюутолгойн зэсийн уурхайн ажил төлөвлөсөн хугацаандаа дуусч чадвал ДНБ 7 хүртэл хувиар өсөх боломжтой юм.

Цар тахал улам даамжирч, улс орнууд хилээ хаан, дэлхий дахинд санхүүгийн нөхцөл байдал хүндэрч буй нөхцөлд валютын нөөц бага, гадаад өр өндөр байгаа нь Монгол Улсад томоохон эрсдэл дагуулж байна. Цар тахлаас үүдэлтэй санхүүгийн салбарын доройтол нь төр, хувийн хэвшлийг гаднаас зээл авахад хүргэж, Монгол Улсыг гадны орнуудаас улам хамааралтай болгож байна. Зээлийн хэмжээ болон эрсдэл эрс нэмэгдэж байгаа нь банкны хөрөнгөнд нөлөөлөөд зогсохгүй, эдийн засгийн эргэн сэргэлтийг удаашруулах юм. Эцсийн дүндээ, зардлыг нэмэгдүүлж татварыг бууруулах бодлого нь макро санхүүгийн тогтвортой байдлыг ганхуулж, өр зээлнээс салах боломж олгохгүй. Ингэснээрээ Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд саад болж буй бусад гол эрсдлүүдийг шийдвэрлэх орон зай олгохгүй байна.

ShareTweetShare
Previous Post

АНУ-д ‘омикрон’ хувилбарын анхны тохиолдол илэрчээ

Next Post

Захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийг тусгаарлах 15 зочид буудал бэлтгэлээ хангажээ

Next Post
Гадаадаас ирэх иргэдийг аравдугаар сарын 15-наас эхлэн тусгаарлахгүй байхаар шийдвэрлэжээ

Захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийг тусгаарлах 15 зочид буудал бэлтгэлээ хангажээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан