Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас ‘Ханбогд Кашимер’ ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Тогтвортой хөгжлийн ядуурлыг бууруулах чиглэл, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Компаний нийгмийн хариуцлагын холбогдох заалтын хүрээнд хамтран ажиллах санамж бичигт “Ханбогд Кашимер” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганцэцэгийн хамтаар гарын үсэг зурсан юм.
Тус хамтын ажиллагааны хүрээнд ядуурлыг бууруулах, бичил болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр боломжит санхүүжилтийг эрэлхийлж, төслийн санал хамтран боловсруулж, төсөл хэрэгжүүлэх, Жижиг, бичил бизнес эрхлэгчдэд зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах, Өрхийн орлогыг нэмэгдүүлэх, Нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудыг чадавхжуулах, Боломжит зах зээлийн холболт хийх, Бичил бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүний маркетинг, борлуулалт, гэрээ хэлцэл хийх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлд зөвлөн чиглүүлэх, “Ханбогд кашимер” ХХК болон Засаг даргын Тамгын газар хамтран бичил бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөө, уулзалт, арга хэмжээг дүүргийнхээ иргэдэд тогтмол зохион байгуулах зэрэг хэд, хэдэн зорилтыг дэвшүүлэн хамтран ажиллахаар боллоо.
Сонгинохайрхан дүүргийн маань иргэдэд энэ олон боломжийг бий болгоход хамтран ажиллахаар болсон ‘Ханбогд кашимер’-ийн хамт олонд талархал илэрхийлье.