• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Редакцийн сонголт

‘Гэм зэм’ жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

2021-12-10
in Редакцийн сонголт, Соёл урлаг
0
‘Гэм зэм’ жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан их зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн пост-драмын жүжгийг “Орфей театр” анх удаа тайзнаа “амьдруулж” байгаа билээ. Энэ жүжгийг Оросын театрын шилдэг сургууль болох ГИТИС-ийг амжилттай дүүргэж, Монголдоо “Фауст” пост-драмын жүжгийг найруулсан М.Батболд найруулж буй. “Гэм зэм” жүжгийг тайзнаа тоглож дууссан. Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр жүжгийг дахин хоёр удаа тоглохоор болжээ.

Монголын тайз, дэлгэцийн гурван үеийн шилмэл уран бүтээлчид нэгэн тайзнаа “чуулж”, алдарт Ф.М.Достоевскийн зохиолоос сэдэвлэсэн бүтээл анх удаа монгол үзэгчдийн хүртээл болж буй. Романыг яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлсэн. Найруулагч М.Батболд өмнө нь Германы суут зохиолч В.И.Гётегийн “Фауст” жүжгийн Монголд анхлан хүргэж байсан найруулагч. Тэрбээр “Гэм зэм” жүжгийн талаар “Би сэтгэцийн эмч мэргэжлээр суралцаж байсан. Тиймээс “Гэм зэм” роман надаар дамжиж хүмүүст хүрэх нь илүү тохиромжтой байх гэж бодсон. Мөн Ф.М.Достоевскийн  “Гэм зэм” романы үйл явдал, утга санаа өнөөдрийн цаг үетэй яг нийцэж байгаа юм. Түүнчлэн энэ жүжиг пост-драм хэлбэрээр үзэгчдэд хүрнэ” гэсэн юм.

“Гэм зэм” романыг жүжгийн зохиолд хөрвүүлж, Монголын үзэгчдэд Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романыг тайзнаас харах боломж олгож буй эрхмүүдийн нэг бол яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраа. Тэрбээр жүжгийн зохиолын талаар “Гэм зэм жүжгийн ажил нэг жилийн турш өрнөөд одоо бариандаа орох гэж байна. Найруулагч М.Батболдын тавьсан саналд би их талархалтай хандсан. Учир нь дэлхийн утга зохиол, соёлын түүхэнд үлдсэн дээд хэмжээний цөөхөн зохиолчийн нэг нь Ф.М.Достоевский. Түүний зохиолыг жүжиг болгож хувиргах хүндэтгэл, шалгуур, хувь тавилан зохиолч болгонд ноогдохгүй. Энэ жүжгийн зохиолд Ф.М.Достоевскийн романы охь шим, философи үзэл санаа, өрнөл тайллыг бүрэн тусгахын эрмэлзсэн” хэмээн сэтгэгдлээ илдэрхийлсэн юм.

Энэ жил Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болон зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан Оросын шинжлэх ухаан, соёл төвөөс /РЦНК/ энэхүү жүжигт онцгой ач холбогдол өгч хамтарч ажиллаж буй билээ.

ShareTweetShare
Previous Post

Цар тахлын үед экспортыг нэмэгдүүлэх гарц шийдлийг хэлэлцэж байна

Next Post

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Д.Зүмбэрэллхам сонгогджээ

Next Post
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Д.Зүмбэрэллхам сонгогджээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Д.Зүмбэрэллхам сонгогджээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан