Монголын чөлөөт бөхийн холбоо/МЧБХ/-ны ерөнхийлөгчийн санаачилгаар хуралдсан Дасгалжуулагчдын зөвлөлийн өргөтгөсөн хурал амжилттай боллоо.
Хурлаар шийдвэрлэсэн гол асуудал чөлөөт бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны нэгдүгээр сарын 11-14-нд Буянт-Ухаа спорт цогцолборт 4 дэвжээн дээр зохион байгуулахаар болсон байна.
Хуралдаа идэвхтэй оролцсон нийт багш, дасгалжуулагч нарт МЧБХ-ноос талархал илэрхийлж, амжилт хүслээ.