• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Иргэдийг угаарын хийд хордохоос сэргийлжээ

2021-12-28
in Нийгэм, Редакцийн сонголт
0
Иргэдийг угаарын хийд хордохоос сэргийлжээ

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/, “Тавантолгой түлш” ХХК  зэрэг байгууллагаас долоо хоног бүрийн даваа гарагт нийслэлийн агаар, орчны бохирдол болоод түүнийг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл хийж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш гаргах гэсэн таван зөрчил илрүүлж, 205 шуудай түлшийг Амгалан дулааны станцад буулгаж, зөрчлийг холбогдох байгууллага шалгаж байгаа аж. Мөн мэргэжлийн хяналтын байгууллага цагдаагийн байгууллагатай хамтран нийслэлийн агаарын чанарын бүсэд байгаа гэр хорооллын айл өрхүүд түүхий нүүрс, агаар бохирдуулагч түлш түлж байгаа эсэхэд шалгалт хийжээ.

Энэ талаар НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл “Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш авч гарах гэсэн, мөн Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулах гэсэн зөрчилд торгуулийн арга хэмжээ авч, нүүрсийг Амгалан дулааны станцад буулгалаа.

“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн явцад мөн тогтмол хяналт шалгалт хийж байна.  Лабораторийн шинжилгээгээр түлшний дэгдэлт, чийглэг, дэгдэмхий, бат бөх, илчлэг, хүхэр зэрэг үзүүлэлт нь стандартын шаардлага хангаж байна. Мөн цагдаагийн байгууллага, “Тавантолгой түлш” ХХК дүүрэг хороодын албан хаагч нартай хамтран гэр хорооллын 135 мянган аж ахуйн нэгж байгууллага, иргэний түлшний хэрэглээнд хяналт шалгалт хийхэд дөрвөн зөрчил илэрч, энэ дагуу Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч ажилласан” хэмээв.

“Тавантолгой түлш” компанийн хувьд өдөрт 3200 тонн түлш үйлдвэрлэж, энэ хэмжээний түлшийг түгээж байна. 426 мянган тонн сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд буюу эрчим хүчний баяжуулсан нүүрсийг нөөцөлжээ. Энэ нь өвөлд хангалттай хүрэлцэхүйц хэмжээ бөгөөд 2400 тонн орчим барьцалдуулагч бодис нөөцөлсөн нь 20 хоногийн нөөц гэнэ. Иргэдээс сайжруулсан шахмал түлшний шуудай авч байгаа бөгөөд үйлдвэрт 1.6 сая ширхэг шуудай байгаа. Сайжруулсан түлшийг 600 борлуулалтын цэгээр 203 автомашинаар иргэдэд түгээж байгаа юм.

“Тавантолгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ч.Буянжаргал  “Манай 600 гаруй ажилтан гэр хорооллын 190 мянга гаруй өрхийг угаарын хийн хордлогоос сэргийлэн ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт таван дуудлага ирж, долоон хүн угаартсан. Энэ таван айл нь жирийн монгол зуухтай, зуухны битүүмж, галлагааны стандарт алдагдсан. “Тавантолгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв байнгын хяналт тавьж ажилладаг. Өнгөрсөн долоо хоногт 72 айлд угаарын хий ялгарч байгааг хяналтын дэлгэцээс илрүүлэн 120 гаруй хүнийг угаарын хийд хордохоос сэргийлж чадлаа” хэмээн мэдээлэв.

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн долоо хоногт нийслэл хотын  РМ 2.5 тоосонцор, РМ 10 тоосонцор, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрсхүчлийн хий, озон зэрэг түгээмэл бохирдуулагч бодисын тооцоог гаргасан байна. 2020 оны мөн үетэй харьцуулахад дээрх бохирдуулагчдын хэмжээ багассан үзүүлэлтэй гарчээ. Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад тоосонцор болоод азотын давхар ислийн хэмжээ нэмэгджээ. Өнгөрсөн долоо хоногт  Хайлааст, нэгдүгээр хороолол орчимд агаар их бохирдолтой, Нисэх, Зуун айл, Амгалан, Зурагт, Баруун дөрвөн зам орчимд бохирдолтой, бусад газруудад бага бохирдолтой гарчээ.

Мэргэжилтнүүд өнгөрсөн оны мөн үед “Ковид-19” цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоосон байсан бол энэ жилийн тухайд автомашины хөдөлгөөн эрс нэмэгдэж, сайжруулсан түлшний хэрэглээ ч өмнөх оныхоос өссөн гэдгийг тодотгож байлаа. Сайжруулсан шахмал түлшний чанарын тухайд НМХГ-аас байнгын хяналт тавьдаг бөгөөд 2018 онд үйлдвэрлэж эхлэх үеийн түлшний чанар өнөөдөр ч алдагдаагүй гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагч мэдэгдлээ.

ShareTweetShare
Previous Post

Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан маргааш болно

Next Post

115 хүний амийг авран хамгаалсан гал сөнөөгч П.Энхбаяр нийслэлийн хөдөлмөрийн аварга боллоо

Next Post
115 хүний амийг авран хамгаалсан гал сөнөөгч П.Энхбаяр нийслэлийн хөдөлмөрийн аварга боллоо

115 хүний амийг авран хамгаалсан гал сөнөөгч П.Энхбаяр нийслэлийн хөдөлмөрийн аварга боллоо

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан