• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

ДЭМБ: Омикроноос өөр хувилбарууд ч гарах магадлалтай

2022-01-21
in Нийгэм, Редакцийн сонголт, Эрүүл мэнд
0
ДЭМБ: Омикроноос өөр хувилбарууд ч гарах магадлалтай

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Covid-19-ийн омикрон хувилбар эцсийн хувилбар биш, цаашид өөр хувилбарууд ч гарч ирэх магадлалтай гэж мэдэгдэв. Үүнтэй холбогдуулан улс орнууд өвчний хүндрэл, нас баралтын түвшнийг бууруулахад анхаарч, цогц стратеги баримталж ажиллах нь зүйтэй гэжээ.

Бээжинд Covid-19-ийн омикрон, дельта хувилбараар хавсран өвдөж буй хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж байгаа аж. Бээжингийн өвлийн Олимпийн наадам эхлэхэд гурван долоо хоног хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед Covid-19-ийн тархалт эрчимжиж байгаа нь болгоомж дагуулж буй юм. БНХАУ хүн амынхаа 90 орчим хувийг вакцины бүрэн тунд хамруулжээ.

Япон улсад шинэ төрлийн Covid-19-ийн халдварын тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа аж. Тус улсын Засгийн газраас Токио болон бусад бүс нутгуудыг өнөөдөр (2022.01.21)-өөс эхлэн гурван долоо хоногийн хугацаатай онц байдлын дэглэмд хэсэгчилсэн байдлаар шилжүүлж байна. Түүнчлэн Токио хот үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоохоор хэлэлцэж буй ажээ.

Дэлхий даяар Covid-19-ийн халдварын нийт тохиолдлын тоо 334.9 саяд хүрч, нас барсан хүний тоо 5.5 сая давав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Дэлхийн эдийн засгийн форумд цахимаар оролцож хэлсэн үгэндээ дараачийн цар тахалд бэлтгэхийг уриалжээ. Тэрбээр “Бид мониторинг хийх, эрт илрүүлэх, орон бүрт шуурхай ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад хөрөнгө оруулж, ДЭМБ-ын нэр хүндийг өсгөхийн тулд  дараачийн цар тахалд бэлтгэх ёстой” гэж хэлсэн байна.

ДЭМБ энэ оны дунд үе гэхэд дэлхийн хүн амын 70 хувийг вакцинжуулахаар төлөвлөсөн стратегиа зарласныг Гутерриш дурджээ. Тэрбээр “Бид эдгээр зорилгод хүрэх яагаа ч үгүй байна. Энэ нь ичгүүртэй бөгөөд өндөр орлоготой орнуудад вакцинжуулалтын үзүүлэлт Африкийн орнуудынхаас долоо дахин дээгүүр байна. Бид бүр одоо вакцин хуваарилалтын асуудалд шударга хандах хэрэгтэй” гэж хэлсэн байна.

Мөн “Бүх орон, бүх үйлдвэрлэгч COVAX хөтөлбөрийн дагуу вакцин нийлүүлэлтэд нэн тэргүүнд анхаарал хандуулж, тест, вакциныг бусад оронд үйлдвэрлэх ажил болон дэлхий нийтийн эмчлэх аргыг дэмжих ёстой. Биднийг энэ цар тахлаас гаргахын тулд эмийн компаниуд лицензи, ноу-хау болон технологи солилцох замаар, хөгжиж буй орнуудтай эв санаа нэгтэй байх нь бидэнд хэрэгтэй” гэж онцлон хэлсэн байна.

ShareTweetShare
Previous Post

Улсын дээд шүүх энэ сарын 27-ныг хүртэл хязгаарлалт тогтоов

Next Post

Өлзийтийн замын уулзварт 16 тоннын чиргүүл унаж, түлш асгарсныг аюулгүй болголоо

Next Post
Өлзийтийн замын уулзварт 16 тоннын чиргүүл унаж, түлш асгарсныг аюулгүй болголоо

Өлзийтийн замын уулзварт 16 тоннын чиргүүл унаж, түлш асгарсныг аюулгүй болголоо

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан