2022 оны нэгдүгээр сарын 21-ний 07:34 цагт буюу өнөөдөр өглөө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн замын уулзварт 16 тонн авто цистерний 16 тоннын чиргүүл унаж, 10 тонн дизель түлш асгарсан байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
НОБГ болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 30 дугаар ангийн 12 албан хаагч ажиллаж, чиргүүлийг татаж босгон аюулгүй болгосон байна.
Шатахуун газрын хөрсөнд нэвчихээс урьдчилан сэргийлж, элс, шороогоор саармагжуулалт хийж аюулгүй газар зөөвөрлөн устгах ажиллагаа явагдаж байна гэж тус газраас мэдээллээ.