Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн албан хаагчид эргүүл, хяналт шалгалтын хүрээнд 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс хариулгагүй, эзэнгүй 22 тооны адууг олж тогтоожээ.
Адуугаа алдсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байгаа тул 22 тооны адууны эзнийг хайж байна.
Энэ тухай БГД-ийн Цагдаагийн газрын II дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа Г.Энхбат “ТЭЦ-4 цахилгаан станцын хажуугаас 22 тооны адуу олдлоо. Одоогоор манай хэлтэст адуу алдагдсан гэсэн дуудлага мэдээлэл ирээгүй байна. Бид цагдаагийн бусад хэлтсүүдэд адуу алдагдсан гэх дуудлага мэдээлэл ирсэн эсэхийг шалгана. Хэрэв тухайн адууны эзэн хараад таньж байгаа бол 102 дугаарын утсанд хандана уу” гэв.