Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, Гадаад харилцааны яамны Олон Улсын гэрээ, эрхзүйн газрын захирал С.Сүхболд, тус яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан болон холбогдох албаныхан өнөөдөр Монголын тээвэр, зуучийн холбоо болон тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Хурлын эхэнд Замын-Үүд-Эрээний ачаа, тээвэр болон цаг үеийн нөхцөл байдлыг холбогдох албаныхан танилцуулав. Үүний хүрээнд аж ахуйн үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд ойлгомжтой, түргэн шуурхай хүргэх зорилгоор “Open Platform” байгуулахаар тохиролцлоо.