• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Цэцэрлэгт хамрагдах 3 настнуудын бүртгэл өнөөдөр эхэлж байна

2022-02-18
in Дэд онцлох, Нийгэм, Орон нутаг
0
2-3 НАСТАЙ ХҮҮХДИЙГ ҮЕ ШАТТАЙ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл өнөөдөр /2022.02.18/ эхэлж байна. Гурван настай хүүхдүүдийг ирэх Пүрэв гариг хүртэл бүртгэх юм. Гэхдээ бүртгэлд хэд хэдэн заалтыг тусгасан бөгөөд 2019 оны нэгдүгээр сараас 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг л бүртгэнэ гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй аж. Оны өмнө буюу өнгөрсөн намар бүртгүүлсэн 2018 оны хүүхдүүдийн бүртгэл хийгдэхгүй байгаад эцэг эхчүүд бухимдаж байгаагаа илэрхийлжээ. Тиймээс тэдгээр хүүхдүүдийг нэмэлтээр хэрхэн бүртгэх боломжтойг тодрууллаа.

ХҮҮХДИЙН НАСЫГ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭР ТООЦОЖ БҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙГАА

Боловсрол шинжлэх ухааны яамнаас өгсөн мэдээллээр өнөөдрөөс долоо хоногийн хугацаанд нийслэлийн зөвхөн 2019 оны гурван настныг нэмэлтээр бүртгэнэ. Бүртгэлийг Parent.edu.mn цахим систем болон ESIS мобайл аппликейшнээр зохион байгуулна. Хэрэв цахим бүртгэл алдаа заах болон бусад шалтгаан гарвал харьяа цэцэрлэг дээрээ очиж бүртгэл хийлгэх ёстой.

Хугацааны хувьд бүртгэл автоматаар хаагдах учир хоцорсон тохиолдолд дахин бүртгүүлэх боломжгүй. Цэцэрлэгийн бага бүлэгт сайдын А38 дугаар тушаалын дагуу гурван настнууд хамрагдана.

Тиймээс хэрэгжиж байгаа дүрэм, журмын дагуу 2019 оны хүүхдийг бүртгэж байгаа. Мөн цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзаж бага бүлгийнхнийг хамруулна. Харин дунд ахлах бүлгийн хүүхдүүдийг нэмэлтээр бүртгэхдээ 2021-2022 оны хичээлийн жилд боловсролын салбарын мэдээллийн санд бүртгэгдсэн хүүхдийг хамруулах заалттай. Бүртгэл хаагдсаны дараа элсэлтийг цахимаар зохион байгуулна. Тухайлбал, хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах бөгөөд элсэлтийн мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очно. Хэрэв эцэг эх, асран хамгаалагч нь цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр харьяа дүүргийн Боловсролын хэлтэс болон хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж бүртгүүлэх юм. Элсэлтийн мэдээлэл энэ тохиолдолд мөн л утсанд очно гэсэн үг. Цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагаа 2022 оны хоёрдугаар сарын 14-нөөс эхэлсэн.

Хүүхдийн насыг хичээлийн жилээр тооцож бүлгийн зохион байгуулалт хийдэг. Тэгэхлээр бэлтгэл бүлэгт 2016 онд, ахлах бүлэгт 2017 онд, дунд бүлэгт 2018 онд төрсөн хүүхэд тус тус хамрагдана гэлээ.

НИЙСЛЭЛИЙНХЭН ЦАХИМААР, ОРОН НУТГИЙНХАН БИЕЧЛЭН ОЧИЖ БҮРТГҮҮЛНЭ

Нийслэлийн боловсролын газраас асуухад одоогоор 2021-2022 оны хичээлийн жилд цахим бүртгэлд бүртгүүлсэн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг үргэлжлүүлэн танхимын сургалтад хамруулж байгаа. Орон нутагт цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан зарим цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийж байна. Харин нийслэлд шинээр ашиглалтад орсон долоон цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийхээр төлөвлөсөн. Нийслэлд цэцэрлэгийн бага бүлгийн 2019 онд төрсөн хүүхдийн бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулж, орон нутгийн хувьд тухайн цэцэрлэг дээрээ зохион байгуулж байна. Сайдын тушаалын дагуу бүлгийн нэмэлт элсэлт хийгдэж байгаа. Элсэлтэд хамрагдсан хүүхдүүд 28-наас хичээлдээ хамрагдаж эхэлнэ.

ShareTweetShare
Previous Post

Улаанбааатарт 14-16 хэм хүйтэн байна

Next Post

Бүтээн байгуулалт эхлүүлээгүй Засаг даргад хариуцлага тооцно

Next Post
Бага хурал: Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжив

Бүтээн байгуулалт эхлүүлээгүй Засаг даргад хариуцлага тооцно

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан