Монголчууд бид аймшигт цар тахалтай холбоотойгоор нийгэм, эдийн засгийн маш хүнд, хэцүү нөхцөл байдалтай нүүр тулаад байгаа билээ. Энэ цаг үед бид нэгнээ дэмжиж, хамтын хүчээр даван туулахыг эрмэлзэх нь чухал юм. Иймд тэргүүн эгнээнд ажиллаж, цар тахалтай цаг наргүй тэмцэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа Улсын Онцгой комисс, түүний дотор Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн байгууллага, Эрүүл мэндийн салбарын хамт олонд ‘Орифлэйм Монгол’ компанийн зүгээс талархал илэрхийлж, дэмжлэг болгож 100,000,000 төгрөгийн хандив өргөлөө. ‘COVID-19’ буюу коронавирусийн халдварын тархалт дэлхий нийтийг түгшээж байгаа энэ цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын журмаа чандлан сахиж, эв нэгдэл эерэг сэтгэлгээгээр хамтдаа даван туулцгаая!