Өөртөө тохирсон, чанартай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг бүсгүйчүүдийн арьс цаанаасаа толигор, гэрэлтэм, сайхан харагддаг. Нэг үе загварын ертөнцийг чимж явсан Монголын мисс, Хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн тэргүүн Д.Эрдэнэтуяа бүсгүйчүүддээ Израилиас гаралтай “Ahava” компанийн үйлдвэрлэдэг “Lumior” брэндийн бүтээгдэхүүнийг танилцуулж эхэлснээс багагүй хугацаа өнгөрчээ.
“Lumior” брэнд нь бусад гоо сайхны бүтээгдэхүүнийг бодвол 100 хувь цэвэр байгалийн өвөрмөц орц найрлагатай гэдгээрээ дэлхийд алдартай. Найрлагандаа сөнөсөн тэнгисийн гүнээс гарган авсан, ямар нэгэн бохирдолгүй эрдэс бодис, ашигт биетүүдийг агуулдаг гэдгээрээ онцлогтой юм.
Сөнөсөн тэнгисийн гүнийн эрдэс бодис нь эртнээс маш алдартай байсныг гоо үзэсгэлэнт Шеба, Клеопатра нарын хатадын гоо сайхны түүхээс харж болно. Эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар Сөнөсөн тэнгисийн үнэт эрдэс бодисууд нь дэлхийн хаана ч байхгүй натри, төмөр, кальци, бромид кали гэх мэт бодис агуулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Мөн байгалийн олон тооны тэнцвэртэй найрлагатай тул хүний бие махбодь болон мэдрэлийн системд маш эерэг нөлөө үзүүлдэг байна.
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан ‘Lumior’ брэндийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Их Монгол Плазагийн уран зургийн галарейд өчигдөр зохион байгуулж, бэлэгтэй худалдаа явууллаа.