Даваа гарагт ОХУ-ын Төрийн Дум орос хэлтэй гадаадын иргэдийг “эх орон нэгтэн”-д тооцох хуулийн төслийг хэлэлцэх асуудлуудынхаа жагсаалтад бүртгэжээ.
“Эх орон нэгтэн” (соотечественник) гэсэн ойлголтод хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан болон одоогийн ОХУ-ын бүрэлдэхүүнд байгаа, байсан субъектүүдийн орос хэлтэй иргэдийг багтааж, тэдэнд улс төрийн болон бусад төрлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, тухайлбал ОХУ-ын иргэн болох эрхийг нь хангах юм байна.
Хуулийн төсөлд бас ‘төр улсаа байгуулж буй ард түмэн’ (государствообразующий народ) гэсэн ойлголтыг тусгажээ.
Үүнд гадаад орнуудаас салан тусгаарласан орос үндэстнүүд, тухайлбал Украин, Беларусь дахь орос үндэстнүүдийг багтааж байгаа юм байна.
Ийм ойлголтыг өмнө нь ОХУ-ын үндсэн хуулийн шинэчилсэн найруулгад тусгах санал гарч байсан ч Оросын Холбооны бүрэлдэхүүнд багтдаг бусад үндэстэн угсаатнуудын төлөөлөл эсэргүүцсэн тул буцааж байжээ.
Эх сурвалж: Radio Free Europe