• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Тяньжинд ачаалал ихэсч, 6004 чингэлэг хүлээгдэж байна

2022-03-31
in Нийгэм, Редакцийн сонголт
0
Тяньжинд ачаалал ихэсч, 6004 чингэлэг хүлээгдэж байна

БНХАУ-ын Тяньжин боомтод 6004 чингэлэг ачаа хүлээгдэж байгааг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Энэ нь хилийн хориг, цар тахлын нөхцөл байдал, далайн боомтын ачаалал зэргээс шалтгаалан 1000 ачаа чингэлгээр нэмэгдсэн дүн гэнэ. Энэ талаар “Тяньжин боомтод дунджаар 5000 орчим чингэлэг ачаа хүлээгдэж байсан. Дулааны улирал эхэлсэнтэй холбоотой далайн тээврийн ачаалал нэмэгдсэн. Ерөнхийдөө БНХАУ-ын талд далайн тээвэр, төмөр замын тээвэр ачаалалтай байна” гэсэн тайлбарыг албаныхан өгөв.  Хэдийгээр тус боомтод чингэлэг тээвэр “овоорсон” ч  өдөр бүр 14 галт тэргээр 750 чингэлэг тээврийг тогтмол татан авч байгаа аж.

Хамгийн сүүлд гуравдугаар сарын 29-ний байдлаар 65 галт тэргээр 3697 чингэлэг татан авсан нь Эрээнд хүлээгдэж байгаа гэнэ. Энэ сард дунджаар 65 галт тэргээр 3697 чингэлэг татан авчээ. Үүнээс эм эмнэлгийн хэрэгсэл 37, хүнс 289, барилгын материал 170, бусад 3300 ачаа тус тус багтжээ. 

Ачаа тээвэрлэлттэй холбоотой асуудлаар Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Оргил “Тэг цэгийн зохион байгуулалттай ачаа татаж байгаа ч гол ачаа бараа хилийн цаана хүлээгдэж байна. Тиймээс ачаа бараагаа татахад томоохон боомтуудаас гадна бусад боомтыг ашигламаар байна. Гэтэл энэ боомтууд өнөөдрийг хүртэл статус нь олон улсынх болоогүй, зөвхөн БНХАУ, Монголын боомт байна. Үүнийг яаралтай олон улсынх болгох шаардлагатай. БНХАУ, Монголын төмөр зам хамтран хурал хийж, өдөрт 14 вагоноор ачаа татан авч байгаа нь хангалтгүй. Үүнийг нэмэх тал дээр ажиллах хэрэгтэй байна” гэдгийг хэлсэн билээ.

Тяньжин боомтоор Япон, Солонгос, Турк, Америк зэрэг гуравдагч орноос Монголд ирдэг ихэнх ачаа дамждаг. Ердийн үед тус боомтод 5-7 хоноод чингэлэг наашаа тээвэрлэгддэг байсан бол одоо дунджаар 30, заримдаа 40 гаруй хонодог болоод үндсэндээ жил тойрч байна. Цар тахлын улмаас тус боомтод ачаа тээвэр гацаад байсан бол өнөөдөр хилийн хориг, далайн тээвэр, төмөр замын ачааллаас болж хилээр нэвтрэх нь ийнхүү саатаад байна.

ShareTweetShare
Previous Post

МАН-аас Хөгжлийн Банктай холбогдсон гишүүдээ хуулийн байгууллагад шалгуулахыг үүрэг болгожээ

Next Post

Нэр бүхий 13 хүнийг шүүгчээр томилуулах саналыг ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

Next Post
Нэр бүхий 13 хүнийг шүүгчээр  томилуулах саналыг ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

Нэр бүхий 13 хүнийг шүүгчээр томилуулах саналыг ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан