Засгийн газраас улсын төсөвт тодотгол хийх төслийг өргөн барихдаа хүүхдийн мөнгийг он дуустал 100 мянган төгрөгөөр олгохоор тусгасан талаар салбарын сайд мэдээллээ. Ирэх 7- р сараас хүүхдийн мөнгөний 50 хувийг хуримтлал хэлбэрээр олгохоор шийдвэрлээд байсан юм. Харин эдийн засгийн нөхцөл байдал, үнийн өсөлтийг харгалзан үзээд хүүхдийн мөнгийг 100 хувь бэлэн олгохоор шийдвэрлэсэн байна. Он дуустал иргэд хүүхдийн мөнгөө 100 хувь авах боломжтой. Ингэхдээ ямар нэг бичиг баримтын шинэчлэл хийх шаардлагагүй гэж салбаын сайд мэдээллээ.