• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Монголын анхны Кимо хөрвүүлэгчийг танилцууллаа

2022-05-06
in Нийгэм, Редакцийн сонголт
0
Монголын анхны Кимо хөрвүүлэгчийг танилцууллаа

Болорсофт компаниас кирилл, монгол бичиг хооронд автоматаар чөлөөтэй хөрвүүлдэг Кимо программын нээлтийг өнөөдөр хийлээ.

Энэхүү хөрвүүлэгчийг хөгжүүлэхэд зургаан сар, хиймэл оюуныг хөгжүүлэхэд 10 гаруй жил зарцуулсан гэдгийг Болорсофт компанийг үүсгэн байгуулагч С.Бадрал тодотгов.

Тэрбээр хэлэхдээ, “2008 оноос хойш олон суурь технологийг хөгжүүлсээр ирсэн. Эдгээр судалгаа, технологийн үр шим болж энэхүү бүтээгдэхүүн төрж байна. Бид хүнийг орлох хэмжээнд хүрч чадахгүй ч гэсэн хүний ажлыг 50 хувь хийж чадах чадвартай бүтээгдэхүүнийг хийхийг зорьж буй юм. Энэхүү программ 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх зорилтын гол үндэс суурь нь болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Энэхүү программ нь хэл шинжлэл, хиймэл оюун ухаанд суурилсан монголын анхны кириллээс монгол бичиг, монгол бичгээс кирилл бичиг рүү хөрвүүлэгч юм.

ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ хувийн компани санаачилга гарган өөрийн нөөцөө ашиглан ийм сайн бүтээл бүтээснийг цохон тэмдэглэж, сайшаан талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Тэрбээр, “Монгол хэлний тухай хуулийн заалт ёсоор монголчууд 2025 оноос төрийн албан бичгийг хоёр бичгээр хөтлөн явуулах үүрэг хүлээж байгаа. Хоёр бичгээр хэрхэн хөтлөн явуулах вэ гэдэг техник болон бодлогын шийдэл амаргүй. Хоёр бичгээр хөтлөн явуулахад Кимо хөрвүүлэг хамгийн гол шийдлийн нэг болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Ташрамд дурдахад, тус компани хагас сая үгийн сантай “Болор толь”, анхны олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үсгийн дүрмийн алдаа шалгуур “Болорспелл”, анхны машин сургалтад суурилсан бүрэн автомат мониторингийн систем “Кудос”, мэдээ ангилагч “Эдүгэ”-г хөгжүүлж, монгол яриаг бичвэрт, бичвэрийг ярианд хөрвүүлэгч “Чимэгэ” стартапын суурийг тавьсан юм.

ShareTweetShare
Previous Post

ОУВС: Яарч IPO хийвэл хувьцаа авч байгаа хүмүүс хохирох эрсдэлтэй

Next Post

Япон улс ОХУ-д нэмж хориг арга хэмжээ авахаар шийджээ

Next Post
Япон улс ОХУ-д нэмж хориг арга хэмжээ авахаар шийджээ

Япон улс ОХУ-д нэмж хориг арга хэмжээ авахаар шийджээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан