Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу арилжааны банкууд тодорхой төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж эхэллээ. Тухайлбал ‘Хас’ банк зөвхөн хүүхдийн мөнгөтэй холбоотой үйлчилгээ үзүүлж байгаа бол ‘Төрийн банк’ зэрэг банкууд данс нээхээс бусад бүх төрлийн үйлчилгээг өнөөдөр, маргаашдаа багтааж иргэдэд үзүүлнэ.
Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сахих, хүн хоорондын зай барих, амны хаалттай үйлчлүүлэх, гараа ариутгах зэрэг шаардлагын дагуу үйлчилгээ үзүүлэхийг ‘хичээж’ хичээж байна. ‘Хичээж’ гэдгийн учир нь зарим банкны гадаа хүмүүс хоорондын зай алдагдаж байгаа бол банкны дотор байдал арай өөр байна. Өөрөөр хэлбэл банкруу нэгээс хоёроор нь л оруулж байна.
Банкны гадаа ингэж их дараалал үүсгэх шалтгаан нь арилжааны банкуудын иргэдэд үйлчлэх лавлах утас хэт их ачаалалтай байгаагаас гадна иргэд өөрт хэрэгтэй мэдээлэл, үйлчилгээгээ онлайнаар бүрэн авах боломжгүй байна гэж бухимдах иргэд цөөнгүй байна.