• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Манай улсын экспорт эхний улиралд 58.4 сая ам.доллар буюу 2.9 хувиар багасав

2022-05-16
in Дэд онцлох, Нийгэм
0
Манай улсын экспорт эхний улиралд 58.4 сая ам.доллар буюу 2.9 хувиар багасав

Манай улсын нийт экспорт энэ оны эхний 3 сарын байдлаар 1,942.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 58.4 сая ам.доллар буюу 2.9 хувиар багаслаа.

Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт 1,827.2 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 3.1 сая ам.доллар буюу 0.2 хувиар багассан байна. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс, хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 94.1 хувийг эзэлжээ.

Чулуун нүүрсний экспорт: Энэ оны эхний 3 сарын байдлаар 675.5 сая ам.долларын 2,523.1 мян.тн чулуун нүүрс экспортлов. Өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 13.1 сая ам.доллар буюу 1.9, биет хэмжээгээр 4,148.7 мян.тн буюу 62.2 хувиар багассан байна. Нэг тн чулуун нүүрсний экспортын дундаж үнэ 267.7 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 164.5 ам.доллар буюу 2.6 дахин нэмэгдлээ. Чулуун нүүрсний 92.7 хувийг БНХАУ, 5.3 хувийг Сингапур Улс, 1.7 хувийг БНСУ, 0.2 хувийг Хонгонк улсруу экспортолжээ.

Зэсийн баяжмалын экспорт: Дээрх хугацаанд 710.9 сая ам.долларын 334.8 мян.тн зэсийн баяжмал экспортод гаргав. Өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 89.8 сая ам.доллар буюу 14.5, биет хэмжээгээр 18.5 мян.тн буюу 5.8 хувиар нэмэгдлээ. Нэг тн зэсийн баяжмалын экспортын дундаж үнэ 2,123.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 159.8 ам.доллар буюу 8.1 хувиар нэмэгдэв. Зэсийн баяжмалыг 100 хувь БНХАУ руу экспортолсон аж.

Төмрийн хүдэр, баяжмалын экспорт: Мөн хугацаанд 57.4 сая ам.долларын 616.6 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 181.1 сая ам.доллар буюу 75.9, биет хэмжээгээр 1,296.4 мян.тн буюу 67.8 хувиар багасав. Нэг тн төмрийн хүдэр, баяжмалын экспортын дундаж үнэ 93.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 31.5 ам.доллар буюу 25.2 хувиар багаслаа. Төмрийн хүдэр, баяжмалыг 100 хувь БНХАУ руу экспортолж байна.

Хайлуур жоншны хүдэр, баяжмалын экспорт: Энэ оны эхний 3 сарын байдлаар 11.5 сая ам.долларын 50.9 мян.тн хайлуур жоншны хүдэр, баяжмал экспортоллоо. Өнгөрсөн оны мөн үеийнхээс биет хэмжээгээр 143.2 мян.тн буюу 73.8, үнийн дүнгээр 31.1 сая ам.доллар буюу 73 хувиар багасав. Нэг тн хайлуур жоншны экспортын дундаж үнэ 225.9 ам.доллар болж, 6.5 ам.доллар буюу 2.9 хувиар нэмэгджээ. Хайлуур жоншны 92.4 хувийг ОХУ, 7.6 хувийг БНХАУ руу экспортолжээ.

Цайрын баяжмалын экспорт: Дээрх хугацаанд 41.2 сая ам.долларын 21.8 мян.тн цайрын баяжмал экспортоллоо. Өнгөрсөн оны мөн үеийнхээс биет хэмжээгээр 9.1 мян.тн буюу 29.5, үнийн дүнгээр 5.2 сая ам.доллар буюу 11.3 хувиар багассан байна. Нэг тн цайрын баяжмалын экспортын дундаж үнэ 1,885.7 ам.доллар болж, 386.9 ам.доллар буюу 25.8 хувиар нэмэгджээ. Цайрын баяжмалыг 100 хувь БНХАУ руу экспортолсон аж.

Молибдены баяжмалын экспорт: Мөн хугацаанд 15.2 сая ам.долларын 1,082.5 тн молибдены баяжмал экспортолжээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 3.4 сая ам.доллар буюу 28.3 хувиар нэмэгдсэн ч, биет хэмжээгээр 496.4 тн буюу 31.4 хувиар багасав. Нэг тн молибдены баяжмалын экспортын дундаж үнэ 14,070.5 ам.доллар болж, 6,549.3 ам.доллар буюу 87.1 хувиар нэмэгдлээ. Молибдены баяжмалын 92.8 хувийг БНХАУ, 7.2 хувийг БНСУ руу экспортолжээ.

Алтны экспорт: Энэ оны эхний 3 сарын байдлаар 287.9 сая ам.долларын 4,821.0 кг алт экспортлов. Өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 262.3 сая ам.доллар буюу 11.2, биет хэмжээгээр 4,378.4 кг буюу 10.9 дахин нэмэгдсэн байна. Нэг кг алтны экспортын дундаж үнэ 59,733.7 ам.доллар болж, 1,768.5 ам.доллар буюу 3.1 хувиар нэмэгдлээ. Алтны 100 хувийг Швейцар руу экспортолсоныг УУХҮЯ мэдээлэв.

ShareTweetShare
Previous Post

Нийслэлд 288 мянган мод тарина

Next Post

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр “10 аймгийн төвд дулааны станц барих” төсөл Хэнтий, Сүхбаатар аймгаас эхэллээ

Next Post
БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр “10 аймгийн төвд дулааны станц барих” төсөл Хэнтий, Сүхбаатар аймгаас эхэллээ

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр “10 аймгийн төвд дулааны станц барих” төсөл Хэнтий, Сүхбаатар аймгаас эхэллээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан