Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар, Засаг дарга Алтаншагай нар Үндэсний их баяр наадмын босгон дээр Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийг хөдөлмөр, зүтгэлээ эх орныхоо төлөө зориулж яваа эгэл баатрууддаа гардуулан өглөө. Өнгөрсөн, одоо, ирээдүйн хүйн холбоо болж эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа хүн бүр энэ цагийн эгэл баатрууд билээ.