Энэ удаагийн уулзалтаар “Ээлтэй-Ирээдүй” нөлөөллийн аяныг зохион байгуулах талаар хэлэлцлээ.
“Ээлтэй-Ирээдүй” нөлөөллийн аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх түвшний сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайд хүүхдийн орчны аюулгүй байдлыг хангах, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулах юм. Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамт олондоо шаардлагатай байгаа камер, компьютер, принтер зэрэг техник хэрэгслийг хүлээлгэн өглөө.