Нийслэлийн төрийн өмчийн зарим ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрогт багтах гэсэн шилжилт хөдөлгөөн ихэсжээ.
Энэ жилийн нэгдүгээр ангийн бүртгэлийн цахимаар, ил тодоор хийгдэж байгаа ч хуурамч шилжилт хөдөлгөөн их болсон байна.
Энэ талаар Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын дарга Т.Ням-Очир ’21 дүгээр сургуулийн хамран сургах тойрогт 600 орчим зургаан настан байна гэж төлөвлөсөн ч шилжилт хөдөлгөөн их хийгдсэний улмаас одоо 900 болоод байна.
Энэ мэтчилэн хуурамч шилжилт хөдөлгөөн их хийгдэж байгаа нь тухайн хаягийн оршин суугчид болон сургуулийн удирдлагуудад хүндрэл учруулж байгаа. Иймд заавал очиж хянан шалгах ёстой болоод байгаа. Нэг хаяг дээр 2-3 айл бүртгэгдсэн байх, очиж шалгахад эзэнгүй байх зэрэг зөрчил гарсаар байна’ гэлээ.