МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дууслаа.
Д.Тогтохсүрэн: МАН-ын удирдах зөвлөл Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах талаар ярилаа. Одоо байгаа Засгийн газрын гишүүдээс найман сайдыг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн найман сайдыг томилох санал оруулсан.
Засгийн газрын өдөр тутмын ажлыг шуургай болгож, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор асуудал эрхэлсэн хоёр сайд, нийт арван хүний асуудлыг хэлэлцлээ.
2019 онд батлагдсан Үндсэн хууль, сая гарсан Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй болсон. Тиймээс намын удирдах зөвлөлийн гишүүд Ерөнхий сайдын саналыг дэмжсэн.
ЗГХЭГ-ын даргад Д.Амарбаясгалан, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, Цахим хөгжлийн сайд Н.Учрал, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, ЭХ-ийн сайд Б.Чойжилсүрэн, Спорт олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, ХНХ-ын сайд Д.Сарангэрэл, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг томилохоор МАН-ын УЗ болон бүлэг нэгдсэн шийдвэрт хүрээд байна.