УИХ-ын чуулган үргэлжилж байна. Яг одоо ЗГ-аас өргөн мэдүүлсэн гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын нутаг дэвсгэр дээр боловсруулсан ургамлын тос, дотооддоо үйлдвэрлэсэн бүх төрлийн малын тэжээл, бүх төрлийн хүнсний будааг НӨАТ-аас тус тус чөлөөлнө. Вакцин ч гэсэн НӨАТ-аас чөлөөлөгдсөн. Нийтдээ төсвийн орлого 39 тэрбум төгрөгөөр буурна. Яагаад гэвэл 2021 оны төсвийг хэлэлцэж байх үед covid-19-ийн халдвар дотоодод гараагүй байсан. Тийм учраас хамт өргөн мэдүүлээгүй. Бараа бүтээгдэхүүний үнэ эрэлтээс хамаарах учраас эцсийн хэрэглэгчид тэдэн төгрөгөөр очно гэж хэлэх боломжгүй. Үнэ өсгөхгүй байх боломжийг л энэ хуулиар олгож байгаа гэж ойлгож болно гэж ярилаа.