Канадын дуучин Селин Дион 2023 онд хийхээр төлөвлөсөн аялан тоглолтоо цуцалж буйгаа мэдэгдэв. Өдгөө 54 настай тэрбээр олон нийтийн сүлжээгээр шүтэн бишрэгчдэдээ хандан ‘ховор тохиолддог мэдрэлийн өвчин’-ий улмаас ийм үйлдэл хийхээс өөр аргагүйд хүрснээ хэлсэн байна.
Дионы хэлснээр, тэрбээр ‘сая хүнд нэг тохиолддог’ булчин хатингаршиж хөших синдромтой гэж оношлогджээ. Мөн дуучин энэхүү өвчний улмаас хөдөлж, дуулахад маш их хүндрэлтэй байдаг талаар хэлсэн байна.
Уран бүтээлч хаврын тоглолтоо 2024 он хүртэл хойшлуулсан бол 2023 оны зуны найман тоглолтоо цуцалжээ. Тэрбээр эдгэрэхэд цаг хугацаагаа зориулах бөгөөд тайзнаа эргэн ирнэ гэж найдаж байгаа аж.
Эх сурвалж: FRANCE24, AIF