Монголын агаарын тээврийн Eznis Airways компани БНХАУ-аас ОХУ-ын чиглэлд цэргийн зориулалттай 50 тонн ачаа тээвэрлэсэнд сэжиглэгдэж буй тухай Aviation Source News сайтад мэдээлжээ.
Энэ шалтгааны улмаас тус компанийн эзэмшлийн JU-1332 бүртгэлтэй Airbus A330 нисэх онгоц одоо Улаанбаатар хотод газардаад шалгагдаж байгаа гэнэ.
Арваннэгдүгээр сарын 9-нөөс эхлэн Eznis Airways компанийн үйлчилгээнд ашиглагдаж эхэлсэн Airbus A330 нисэх онгоц Сөүл хотын чиглэлд ачаа тээвэрлэдэг байжээ. Харин арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гэнэт чиглэлээ өөрчилж, Бээжингийн ойролцоо газардсан болохыг эх сурвалж мэдээлсэн байна.
Бид энэ тухай холбогдох албаны эх сурвалжаас тодруулах болно.
Эх сурвалж: Aviation Source News