• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

XҮҮXЭД БАГАЧУУДАД ЗОРИУЛСАН SOCIALPAY JUNIOR AППЛИКЭЙШН XЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЛЭЭ

2024-03-07
in Нийгэм, Онцлох мэдээ
0
XҮҮXЭД БАГАЧУУДАД ЗОРИУЛСАН SOCIALPAY JUNIOR AППЛИКЭЙШН XЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЛЭЭ

Голомт банк 3-р сарын 6-нд тохиож буй 29 жилийн ойн өдрөө SocialPay аппликэйшний шинэ хувилбар буюу хүүхэд, багачууд хэрэглэх боломжтой SocialPay Junior аппликэйшнийг албан ёсоор танилцуулж байна.
Хувь хүн, иргэдийн боловсрол тэр дундаа санхүүгийн боловсрол, санхүүгийн зөв хэрэглээнээс тухайн улсын цаашдын хөгжил шууд хамааралтай. Тиймээс ирээдүйн ухаалаг иргэдийг бэлдэж, хүүхэд залууст багаас нь санхүүгийн боловсрол олгох нь чухал болоод байна.
Кембрижийн Их Сургуулийн эрдэмтдийн гаргасан “Бага насны хүүхдүүдэд суралцах зуршлыг бий болгох нь” судалгааны бүтээлд санхүүгийн боловсролыг бага наснаас буюу 3-6 насны хооронд эхлүүлэх нь зөв гэж дурдсан бөгөөд аливаа зүйлд хандах зуршил энэ насанд төлөвшдөг байна. Харин 7 наснаас хойш хүүхэд мөнгөтэй шууд харьцах, худалдан авалт хийх, үнэ цэнийг харьцуулан сонголт хийх, хадгалах, хуримтлуулах үйлдлийг бие даан хийх чадвартай болдог. Иймд энэ наснаас эхлэн санхүүгээ өрөө удирдах боломжийг олгож, мөнгөний зөв хэрэглээг хэвшүүлэх туршлагыг суулгах нь ирээдүйд санхүүгийн боловсролтой иргэн болон төлөвшихөд нь чухал нөлөө үзүүлнэ.
Хүүхэд, багачуудад чиглэсэн санхүүгийн үйлчилгээнүүд тасралтгүй хэрэглээнд нэвтэрч буй энэ үед 7-18 насныханд зориулсан SocialPay Junior аппликэйшн нь QR ашиглан төлбөр төлөх, шилжүүлэг хийх, мөнгө илгээх болон нэхэмжлэх, кино, үзвэрийн тасалбар захиалах, нэгж, дата авах зэрэг өдөр тутмын амьдралыг хялбарчлах олон үйлчилгээг зөвхөн нэг аппликэйшнээс авах боломжийг олгож буй юм.
Мөн хүүхэд тань насанд хүрээгүй тохиолдолд аппликэйшнээр хийх нийт гүйлгээний лимитийг тохируулах боломжтой бөгөөд энэ нь таны хүүхдийг хэт их хэмжээний зарлага гаргах эрсдэлээс сэргийлэх болно.
SocialPay Junior аппликэйшний онцлох үйлчилгээ:
SocialPay Junior ашигладаг найз руугаа “Нэхэмжлэх” илгээх
Бүх банкны данс руу шилжүүлэг хийх
Бүх төрлийн QPay болон SocialPay QR ашиглан төлбөр төлөх
“Лояалти” үйлчилгээг ашиглан олон төрлийн урамшуулал, хөнгөлөлтөд хамрагдах
“Мини апп” цэсээс нийтийн тээвэр, үзвэрийн тасалбар захиалах, онлайн дэлгүүрээс худалдан авалт хийх,
Umoney картаа цэнэглэх, нэгж, дата авах
“Мини апп” цэсэд байрлах “Хамт олон” болон “Хуримтлалын туслах” үйлчилгээг ашиглан хуримтлал үүсгэх
SocialPay Junior аппликэйшн нь хүүхэд багачуудын санхүүгээ бие даан удирдах, орлого зарлагаа хянах цаашлаад санхүүгийн боловсролд суралцахад нь туслах хамгийн УХААЛАГ сонголт байх тул шинэ үеийн төлөөлөл болсон хүүхэд, багачууд болон эцэг эхчүүд та бүхнийг SocialPay Junior дижитал хэтэвчид нэгдэхийг урьж байна.
Голомт банканд данстай харилцагчид Интернэт банкны эрхээрээ аппликэйшнд нэвтрэн ашиглах боломжтой бөгөөд Голомт банкны харилцагч биш бол заавал өөрт ойр байрлах салбараар үйлчлүүлэн SocialPay Junior аппликэйшн ашиглах эрхээ нээлгээрэй. Хараахан иргэний үнэмлэхээ аваагүй хүүхэд, багачууд заавал эцэг эх, асран хамгаалагчийн хамт очих шаардлагатай.
SocialPay Junior аппликэйшнийг гар утсандаа татаж аваад хүүхэд багачуудын санхүүгийн хэрэглээ дижитал хэтэвчид нэгдээрэй. SocialPay Junior аппликэйшний анхны хэрэглэгчдийг энэ оныг дуустал тасралтгүй үргэлжлэх урамшуулал, хөнгөлөлтүүд хүлээж байна.

Аппликэйшн татах холбоос:

Андройд: bit.ly/3wFkkQd

Apple: apple.co/49ZdK5t

ShareTweetShare
Previous Post

ҮЕРИЙН ДАЛАНД ИX XЭМЖЭЭНИЙ XОГ БӨӨГНҮҮЛСЭН АЖ АXУЙН НЭГЖИД ШААРДЛАГА XҮРГҮҮЛЭН ЦЭВЭРЛҮҮЛЛЭЭ

Next Post

ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦӨӨС 14 МЯНГАН ТОНН ӨВС ТЭЖЭЭЛИЙГ МАЛЧИН ӨРХҮҮДЭД ХҮРГЭЖЭЭ

Next Post
ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦӨӨС 14 МЯНГАН ТОНН ӨВС ТЭЖЭЭЛИЙГ МАЛЧИН ӨРХҮҮДЭД ХҮРГЭЖЭЭ

ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦӨӨС 14 МЯНГАН ТОНН ӨВС ТЭЖЭЭЛИЙГ МАЛЧИН ӨРХҮҮДЭД ХҮРГЭЖЭЭ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан