• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Сарнай цэцгийн импорт 4 жилийн хугацаанд 10 дахин өсөв

2024-03-07
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Сарнай цэцгийн импорт 4 жилийн хугацаанд 10 дахин өсөв

Оны эхний нэг сард Монгол Улс 175 мянган ам.долларын 317 мянга 270 ширхэг амьд цэцэг импортолжээ

2024 оны хоёрдугаар сарын байдлаар 468.2 мянган ам.доллароор 829.9 мянган ширхэг амьд цэцэг импортолсныг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харж болохоор байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс тоо хэмжээний хувьд 23.9 хувиар, үнийн дүнгийн хувьд 5.6 хувиар өссөн үзүүлэлт боллоо.

Харин энэ оны эхний нэг сарын байдлаар Монгол Улс 175 мянган ам.долларын 317 мянга 270 ширхэг амьд цэцэг импортолсон байна. Үүнээс  69.9 мянган ам.долларын 127.2  ширхэг сарнай цэцэг импортолжээ. Тухайлбал: БНХАУ-аас хамгийн их буюу 64.7 мянган ам.долларын 124 мянган ширхэг, Эквадор улсаас 2.7 мянган ам.долларын 1850 ширхэг, Нидерланд улсаас 2.4 мянган ам.долларын 1280 ширхэг, БНСУ-аас 0.08 мянган ам.долларын 21 ширхэг сарнай цэцэг импортолсон аж.

Онцгой тохиолдолд Эквадор улсаас цэцэг, цэцгийн баглаа импортолдог бол ОХУ-аас тасалгааны цэцэг, үр авдаг байна. Шаардлагатай үед Вьетнам, Герман, Чех зэрэг улсаас амьд цэцэг импортолдог ч тээвэрлэлтийн зардал хэтэрхий өндөр байдаг учраас тэр бүр Европын орнуудаас цэцэг импортлох боломжгүй гэдгийг амьд цэцгийн бизнес эрхлэгчид онцолж байгаа юм.

Харин өнгөрсөн оны мөн үед нийт 165 мянган ам.долларын 251 мянга 576 ширхэг амьд цэцэг импортолсноос 71.7 мянган ам.долларын 114 мянга 583 ширхэг сарнай импортолж байжээ.

Цэцгийн импорт 2-3 дугаар сард 70 хувь хүртэл өсдөг бөгөөд хамгийн их худалдаалагддаг нь улаан сарнай байдаг аж.

“Нэг үеэ бодвол манайд цэцгийн соёл өргөн дэлгэрч байна. Хэрэглэгчид сонголт хийх талд чамгүй мэдлэгтэй болсон төдийгүй шинэ, содон гоёмсог цэцгийг эрж хайх болсон. Баглааны цэцгийг ихэвчлэн гадаадаас авдаг учир хамгийн тэсвэртэйг нь авч ирдэг” болохыг бизнес эрхлэгчид онцолж байна.

ShareTweetShare
Previous Post

Квантын алгоритм зохиох 5 сая долларын шагналын сантай уралдаан зарлажээ

Next Post

Д.Сэлэнгээ “Парис-2024” паралимпын наадамд оролцох эрхээ авлаа

Next Post
Д.Сэлэнгээ “Парис-2024” паралимпын наадамд оролцох эрхээ авлаа

Д.Сэлэнгээ “Парис-2024” паралимпын наадамд оролцох эрхээ авлаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан