Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ онцгой өдрийг угтаж олон байгууллага аж ахуйн нэгж иргэд эмэгтэйчүүдийг баярлуулсан үйлдэл олон нийтийн сүлжээнд их харагдаж байна. Тодруулбал, урд нүүрс тээвэрт явдаг эмэгтэй жолооч нартаа өчигдөр гэнэтийн бэлэг барьж ямар ч оочер дугаарлалтгүй хилээр нэвтрүүлсэн байна. Түүнээс хэдэн өдөр хоног оочерлож байж хил гарч нүүрсээ буулгадаг байсан юм. Нэг өдөр ч гэсэн эмэгтэй хүн эрхээ эдэлж давуу байхыг харуулсан үйлдэл болжээ, баярлалаа гэсэн сэтгэгдлүүд олон харагдав. Дээрх үйлдэл нь олон хүнд таалагджээ.