• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result

Нүүдлийн амбулаториор эрт илрүүлэг, оношилгоо хийж эхэллээ

2024-03-15
in Онцлох мэдээ, Эрүүл мэнд
0
Нүүдлийн амбулаториор эрт илрүүлэг, оношилгоо хийж эхэллээ

Улс орон даяар явагдаж байгаа Эрт илрүүлэх үзлэг оношилгоо шинжилгээнд энэ сарын 7-ны байдлаар нийт хүн амын 40 хувь хамрагдаад байна.

ЭМЯ-наас эрт илрүүлгийг эрчимжүүлэх, хөдөөгийн болон алсалсан бүс нутгийн иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттай арга хэмжээг авч байгаа юм. Энэ удаа Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн эмч нарын баг Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллаж иргэдийг үзлэг, оношилгоо шинжилгээнд хамруулж байна.

Эмч нарын баг Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” МОН-9218 төслийн хүрээнд Монгол Улсад явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглосон нүүдлийн амбулаториар үзлэг оношилгоо хийж буй юм.

Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон хоёр автомашины нэгд нь лабораторийн шинжилгээ, дурангийн оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг хийж буй бөгөөд хоёр дахь машинд рентген оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, шүд, чих хамар хоолой, нүд, дотрын эмчийн үзлэг хийж байна.

Орон нутагт хийж буй эрт илрүүлгийн явцын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, “Орон нутагт эрт илрүүлгийг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн алсалсан дүүргүүд болон аймгуудаас төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдээс нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллуулж иргэдэд үзлэг шинжилгээ хийлгэх хүсэлтийг ирүүлсэн. Энэ дагуу яамнаас хуваарь гарган эмч нарын багийг тусгай тоноглосон нүүдлийн амбулаторитой илгээн ажиллуулж байна. Нүүдлийн амбулатори бүхий эдгээр машин хөдөө бартаа ихтэй замд туулах чадвар сайтайн дээр үзлэг, шинжилгээ явуулахад ашигладаг бүх төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон юм. Нүүдлийн эмнэлэгтэй эмч нарын багийн хамгийн анхны үзлэг Төв аймгийн Батсүмбэр сумаас эхэллээ. Цаашид бид өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад ажиллуулж хөдөөгийн малчид, тариаланчдыг  эрт илрүүлэгт хамруулах ажлыг зохион байгуулна. Хөдөөгийн иргэдэд үзлэг, оношилгооноос гадна сэтгэл заслын эмчилгээг давхар хийж, зөвлөгөө өгч байна. Эмч нарын багийг дараагийн ээлжид Завхан, Увс, Ховд, Говь-Алтай аймагт ажиллуулахаар төлөвлөсөн” гэлээ.

Батсүмбэр сум 7300 хүн амтай бөгөөд сумын хэмжээнд насанд хүрэгчдийн 20 гаруй хувь нь эрт илрүүлэгт хамрагдсан. Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн эмч нарын баг үзлэг,  шинжилгээг гурван өдрийн турш сумын Эрүүл мэндийн төвд хийж байна. Үзлэгийн эхний өдөр 80 гаруй хүнд үзлэг хийсэн бөгөөд нүүдлийн амбулатори дахь лабораторийн тусламжтайгаар биохими, цус болон шээсний ерөнхий шинжилгээ хийж, ПАП сорил, гепатит B, C илрүүлж, зүрхний цахилгаан бичлэг, улаан хоолой, ходоодны дуран, цээжний рентген, хөх, хэвлийн, бамбайн үзлэг шинжилгээг газар дээр нь хийж, зөвлөгөө өгч байгаа юм. Батсүмбэр Эрүүл мэндийн төвөөс цас ихтэй, өвөлжилт хүндэрсэн цаг үед алсалсан багуудын өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд зэрэг зорилтот бүлгийн хүмүүстээ эрүүл мэндийн тусламж үйчилгээ үзүүлсэн бөгөөд өвчлөлийн хувьд харьцангуй бага хэдий ч тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн дунд зүрх судас, артерийн даралт ихсэх өвчин зонхилсон байна.

Эрт илрүүлгийн багийг УХТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Ж.Уламсайхан ахалж яваа юм. Тэрбээр, “Манай баг дотор, зүрх судас, чих хамар хоолой, сэтгэл засал зэрэг зургаан эмчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж, одоогийн байдлаар 150 гаруй хүнийг үзлэг, оношилгоонд хамруулаад байна. Иргэдийн дунд зүрх судас, артерийн даралт ихсэх өвчлөл их, эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдар, шархлаа зэрэг өвчлөл илэрч байна.

Мөн газар орны байршлаас хамаарч өвчлөл янз бүр байдаг. Баруун аймгуудад элэгний хавдар дийлэнх хувийг эзэлдэг бол зүүн аймгууд нам дор газар байрладаг учраас хоол боловсруулах замын өвчлөл зонхилдог” гэж ярьсан юм.

Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа хүн амын дунд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг оношилгоог хийснээр иргэдэд илрэхгүй байсан, шинж тэмдэггүй өвчнүүдийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой байгааг дурдаад Эрдэнэ сумын долоон хүнд дурангийн үзлэг хийхэд бүгд ходоодны ямар нэг эмгэгтэй гарсныг ярьсан. Аливаа өвчнийг эрт илрүүлэх нь тухайн хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх төдийгүй амьдралын чанарт ч нөлөөлдөг хэмээв.

Эрт илрүүлэгт хамрагдахаар ирсэн зарим хүнтэй уулзлаа. Батсүмбэр сумын нэгдүгээр багийн иргэн Х.Оюунгэрэл, “Манай суманд эрт илрүүлэх үзлэг хийхээр эмч нарын баг ирсэнд баяртай байна. Тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхээс гадна маш хэрэгтэй зөвлөгөө өгсөн. Эхний байдлаар бамбай булчирхайн үрэвсэл илэрсэн. Бүх шинжилгээний хариу гарсны дараа зохих эмчилгээг хийлгэж эхэлнэ” гэсэн бол Б.Батчулуун “Миний хувьд социализмын үеэс хойш эмнэлэгт үзүүлээгүй гэж хэлэхэд болно. Нүүдлийн эмнэлэгтэй нарийн мэргэшлийн эмч нарын баг ирсэнд олзуурхаад үзүүлэхээр зорьж ирлээ. Өмнө нь эрт илрүүлэх үзлэг, оношилгоо явагдаж байгааг мэдсэн ч үзүүлж амжихгүй явсан юм. Энэ нийгэмд эрүүл байх нь л хамгийн чухал учраас эрүүл мэнддээ анхаарч, эрт илрүүлэгтээ идэвхтэй хамрагдаасай гэж хүмүүст уриалмаар байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Previous Post

Малын дайвар бүтээгдэхүүний экспорт 2023 оныхоос 15.6 дахин өслөө

Next Post

Үндэсний номын сангийн хуучин барилга Баримтат өвийн судалгаа, монгол судлалын эрдэм шинжилгээний төв болно

Next Post
Үндэсний номын сангийн хуучин барилга Баримтат өвийн судалгаа, монгол судлалын эрдэм шинжилгээний төв болно

Үндэсний номын сангийн хуучин барилга Баримтат өвийн судалгаа, монгол судлалын эрдэм шинжилгээний төв болно

Discussion about this post

Шинэ мэдээ

Interface de Betify Casino adaptée aux préférences des joueurs

2026-03-04

How to Find and Use Bizzo Casino No Deposit Bonus Codes Before Signing Up

2026-03-04

Popular Slot Machines at Bizzo Casino Spinomenal Slotmill and Play N Go Titles

2026-03-04

Conseils pour choisir sa machine à sous sur Betify

2026-03-04

Customer Support for Australian Players at Rocketplay Casino

2026-03-04

Fairgo Casino Login Security Tips for Account Protection

2026-03-04

2026-01-15
АРХИГҮЙ_ШИНЭ_ЖИЛ #УУСАН_БОЛ_БҮҮ_ЖОЛООД

АРХИГҮЙ_ШИНЭ_ЖИЛ #УУСАН_БОЛ_БҮҮ_ЖОЛООД

2026-01-15
ЗУУН АЙЛЫН НИЙТИЙН БАЙРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ ТӨСЛИЙН ҮР ДҮНД ЭХНИЙ АЙЛУУД ОРОН СУУЦАНДАА ОРЖЭЭ

ЗУУН АЙЛЫН НИЙТИЙН БАЙРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ ТӨСЛИЙН ҮР ДҮНД ЭХНИЙ АЙЛУУД ОРОН СУУЦАНДАА ОРЖЭЭ

2025-12-14
Эрсдэлийг бууруулахад зарцуулсан нэг ам.доллар гамшгийн дараах хохирлын 15 ам.доллартой тэнцдэгийг санаж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэн, бэлэн байдлаа хангаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар чиглэл болголоо.

Эрсдэлийг бууруулахад зарцуулсан нэг ам.доллар гамшгийн дараах хохирлын 15 ам.доллартой тэнцдэгийг санаж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэн, бэлэн байдлаа хангаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар чиглэл болголоо.

2025-12-14
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэн өнөөдөр /2025.12.12/ боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэн өнөөдөр /2025.12.12/ боллоо.

2025-12-14
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа.

2025-12-14
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал өнөөдөр /2025.12.09/ боллоо. Тус хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцов.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал өнөөдөр /2025.12.09/ боллоо. Тус хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцов.

2025-12-14
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

2025-12-14
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИРЭХ ЖИЛИЙН УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИРЭХ ЖИЛИЙН УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА

2025-12-14
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан