• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

“Олимпын жил”

2024-05-06
in Дэлхий дахинд, Онцлох мэдээ, Спорт
0
“Олимпын жил”

“Парис-2024” зуны олимпын ХХХIII наадам хөшгөө нээхэд 81 хоног үлдээд байна. Монголчууд зуны 15 дахь олимпдоо өрсөлдөх гэж буй нь энэ юм. Одоогийн байдлаар Монгол улсын 13 тамирчин Парисыг зорих эрхээ албан ёсоор аваад байгаа.

Мэдээж эдгээр эрх дээр бусад төрлийн буюу жүдо бөх, чөлөөт бөх, бокс зэрэг төрлийн тамирчид эрхээ нэмж авна гэдэгт итгэлтэй байна. чөлөөт бөхийн баг тамирчид олимпын эрх олгох сүүлийн тэмцээндээ өрсөлдөхөөр Турк улсыг зорьсон. Харин жүдо бөхийн тамирчдын хувьд ирэх 06-р сард Олон улсын жүдо бөхийн холбооноос тамирчдыг чансаагаар нь жагсааж олимпыг зорих эрх авсан тамирчдын нэрсийг албан ёсоор зарлах учиртай. Мөн хүндийн өргөлтийн шигшээ багийн тамирчин, МУГТ М.Анхцэцэгийн эрх ирэх 06-р сард баталгаажих бол бокс, ширээний теннис, гимнастик, хөнгөн атлетикийн тамирчдыг эрх олгох сүүлийн тэмцээн хүлээж байна.

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ багийн тамирчид эдгээр өдрүүдэд Япон улсад олимпын эрх олгох тэмцээнд өрсөлдөж буй. Тэднийг дараагийн тэмцээн Унгарын Дебрецен хотноо хүлээж байгаа. Эдгээр хоёр тэмцээнээс эхний гурван байрт шалгарсан тохиолдолд Парисыг зорих эрхтэй болно.

Үндэсний шигшээ багийн албанд харьяалагддаг спортын 25 төрөлд 2024 онд 303 хүний бүрэлдэхүүнтэй бүрдүүлсэн байдаг.

Үүнд:

-Өвлийн спортын 3 төрөлд 20 тамирчин, 6 дасгалжуулагч

-Пара спортын 9 төрөлд 34 тамирчин, 13 дасгалжуулагч

-Зуны спортын 13 төрөлд 188 тамирчин, 39 дасгалжуулагч, 3 эмч

нийт 242 тамирчин, 58 дасгалжуулагч, 3 эмч хамрагдаж байгаа ажээ.

Спортын салбарынханд “Алдах эрхгүй хариуцлагатай жил”. Ингэж тодорхойлж хэлсний учир нь улс эх орны нэрийн хуудас болсон спортын салбар өдрөөс өдөрт, цаг хугацаатай уралдан хөгжиж буй гэж хэлэхэд нэг их хол зөрөхгүй болов уу. Гадны улс орнууд иймээс л спортын салбартаа онцгой анхаарал хандуулдаг. Тухайн улс орны хөгжил, эдийн засаг ямархан түвшинд явааг “спортын салбар” нь харуулдаг билээ. Монгол улсын хувьд Парисын олимпын өмнө буюу тусгайлсан багийг бүрдүүлэн тэр бүү хэл олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороог хүртэл байгуулан албан тушаалтнуудыг ч томилчихсон. Манай улсад спортын төрлүүдэд үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам ч бий. Үндэсний шигшээ багийн тамирчин нэг сард 1.200.000, дасгалжуулагч 1.500.000 төгрөгийн цалин авдаг.

Энэхүү журамд үндэсний шигшээ багийн тамирчин болон дасгалжуулагч хоёулаа тодорхой хүлээсэн үүрэг, хариуцлагатай байхыг зүйл заалтаар нь тусгаад өгчихсөн. Тухайлбал Үндэсний шигшээ багийн тамирчин 3.3.4.т заасанчлан тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадамд медальт болон шагнал байранд шалгарсан байх (сүүлийн 3 жилд)

3.3.6-д Биеийн тамир, спортын тухай хууль тогтоомж, олон улсын болон үндэсний спортын холбооны дүрэм, дэлхийн допингийн спортын дүрэм, хориотой эм, бэлдмэл, арга, эмчилгээний талаар мэдлэг, мэдээлэлтэй байх хэмээн заажээ. Тэгвэл тамирчин хүн сахилга бат сайтай, ёс зүйтэй, нийгмийн өмнө ухамсартай байж, хий гишгэлгүй хариуцлагатай байхыг сануулсан олимпын жил.

Нөгөөтэйгүүр олимп, тив дэлхийн томоохон тэмцээн уралдааны өмнө гэнэт нойрноосоо сэрдэг бус биеийн тамир, спортыг бодлогоор дэмжиж, өсвөр үе, хүүхэд багачуудыг зөв системтэйгээр бэлтгэх чухал байна. Бид дараа дараагийн залгамж чанарыг өндөр түвшинд бэлтгэхийн сацуу, биеийн тамир, спортыг бодлогоор дэмжих цаг хэдийнээ болсныг өдрөөс өдөрт хөгжиж буй гадны улс орны бодит жишээнүүд үргэлж сануулсаар байгаа юм.

ShareTweetShare
Previous Post

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

Next Post

БОТАНИКИЙН ЭЦСЭЭС УЛИАСТАЙН ГҮҮРИЙН ЗАМЫГ НЭЭЛЭЭ

Next Post
БОТАНИКИЙН ЭЦСЭЭС УЛИАСТАЙН ГҮҮРИЙН ЗАМЫГ НЭЭЛЭЭ

БОТАНИКИЙН ЭЦСЭЭС УЛИАСТАЙН ГҮҮРИЙН ЗАМЫГ НЭЭЛЭЭ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан