УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.11.30/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан юм. Харин МАН-ын бүлэг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх нь зөв гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзжээ. Бүлгийн хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нарын мэдээллийг сонсч байгаа юм.