• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

Далай лам АНУ-д эмчлүүлэхээр болсныг мэдээллээ

2024-06-04
in Дэлхий дахинд, Нийгэм, Онцлох мэдээ
0
Далай лам АНУ-д эмчлүүлэхээр болсныг мэдээллээ

Төвөдийн шашны тэргүүн Далай лам энэ сарын сүүлээр өвдгөө эмчлүүлэх зорилгоор АНУ-д хүрэлцэн очих болсон тухай түүний ажлын албаны төлөөлөгч Даваа гарагт мэдээлжээ. Тиймээс зургаадугаар сарын 20-ны өдрөөс эхлэн аливаа шашин мөргөлийн арга хэмжээнд оролцохгүй болсныг сүсэгтнүүдэд зарласан байна.

88 настай шашны тэргүүн өнгөрсөн оны аравдугаар сард ханиад томуу туссан тул эмч нар хол аялахгүй байхыг зөвлөж байжээ. Эдгэрснийхээ дараа энэ оны нэгдүгээр сард тэр зүүн Энэтхэгт байдаг Буддын шашны ариун газруудын нэг Бодьгаяад очиж байв.

“Дээрхийн гэгээнтэн Далай лам өвдгөө эмчлүүлэх зорилгоор АНУ-ыг зорино. Буцаж ирснийх нь дараа шашин номын ажлууд үргэлжлэх болно” гэж түүний ажлын алба мэдэгджээ. Ингэхдээ Далай ламыг хэзээ Дарамсалад буцаж ирэх талаар дурдаагүй байна.

Тэрбээр өмнө нь АНУ-д зочлохдоо албаныхантай, тэр дундаа ерөнхийлөгчтэй уулзаж байсан түүхтэй. Харин энэ удаа ямар нэг уулзалт төлөвлөгдөөгүй байгааг Вашингтоны эх сурвалж баталжээ.

“АНУ-ын албаны хүмүүс болон Далай лам зэрэг шашны нэр хүндтэй зүтгэлтнүүдийн хооронд уулзалт болж байсан урт хугацааны жишиг бий боловч одоогоор бидэнд батлах зүйл алга”гэж төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Ерөнхийлөгч Жо Байдены хувьд 2021 онд үүрэгт ажилдаа орсноос хойш Далай ламтай уулзаагүй байгаа. 2020 оны сонгуульд өрсөлдөж байхдаа тэр АНУ-ын ерөнхийлөгч нарын Төвөдийн шашны тэргүүнтэй уулздаг 30 орчим жил үргэлжилсэн уламжлалыг эвдсэн хэмээн Дональд Трампыг шүүмжилж байжээ.

Ийм уулзалт бүр Хятадын эрх баригчдын эсэргүүцэлтэй тулгардаг. АНУ дахь Хятадын элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэню “Хятад улс Далай ламын ямар ч улс оронд явуулж буй салан тусгаарлах үйл ажиллагааг болон түүнтэй аль ч улсын албан тушаалтнууд харилцахыг эрс эсэргүүцнэ” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

ShareTweetShare
Previous Post

Жо Байдены xүү Xантер Байдены шүүx xурал эxэллээ

Next Post

“Алтаргана-2024” наадам 7 сард болно

Next Post
“Алтаргана-2024” наадам 7 сард болно

“Алтаргана-2024” наадам 7 сард болно

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан