Сэлэнгэ мөрний усны түвшин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум орчмоор 295 см, ОЖД-аас 64 см-ээр их, Сүхбаатар сум орчим 380 см, ОЖД-аас 83 см-ээр их байна.
Сэлэнгэ мөрний хамгийн том цутгал болох Орхон гол Орхон сум орчим усны түвшин 177 см, ОЖД-аас 37 см-ээр их, Сүхбаатар сум орчим 222 см, ОЖД-аас 46 см-ээр их байгаа аж.
Ерөө сум орчмоор усны түвшин 282 см, ОЖД-аас 6 см-ээр бага, Дулаанхан тосгон орчмоор 249 см, ОЖД-аас 1 см-ээр бага байна.
Түүнчлэн Хараа гол Сэлэнгэ аймгийн Баянгол сум орчмоор усны түвшин 166 см, ОЖД-аас 1 см-ээр их, Хүдэр гол Сэлэнгэ аймгийн Хүдэр сум орчмоор 237 см ОЖД-аас 17 см-ээр тус тус их байгаа аж.
Харин Зэлтэр голын усны түвшин Сэлэнгэ аймгийн Зэлтэр сум орчмоор 246 см, ОЖД-аас 3 см-ээр бага байна.