• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг буулган авто зогсоол, ногоон байгууламж болгон тохижуулахаар болжээ

2024-06-05
in Нийгэм, Онцлох мэдээ, Улс төр
0
Зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг буулган авто зогсоол, ногоон байгууламж болгон тохижуулахаар болжээ

Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, АШУҮИС-ийн төв эмнэлгийн хойно зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг буулган, тохижуулах хүсэлтийг тус эмнэлгийн удирдлагууд тавьсан. Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, эмнэлгийн удирдлагууд болон холбогдох албаныхантай хамт газар дээр нь ажиллалаа.

АШУҮИС-ийн төв эмнэлэг нь Баянгол дүүргийн дөрвөн хорооны иргэд болон харьяалал харгалзахгүйгээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Гэвч эмнэлгийн гадна талбайд авто зогсоол байхгүйн улмаас түргэний тэргээр хүнд өвчтөн зөөвөрлөж ирэхэд хүндрэлтэйгээс гадна эмнэлгийг зорин ирдэг үйлчлүүлэгчид авто замын нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулан, орц гарц хаахаас эхлүүлэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй нөхцөл үүсдэг аж. Иймд тус эмнэлгийн хойно, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулган, тохижуулах хүсэлтээ уламжилсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Хэсэг бүлэг иргэд өөрсдийн тав тухыг бодон нийтийн эрх ашгийг хөндөж болохгүй. Энэ газар төрийн өмч. Эдгээр хүмүүс эл газар дээр эзэмших, ашиглах, өмчлөх аль ч эрхийг аваагүй. Тийм учраас нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуульд заасны дагуу эдгээр зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг чөлөөлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч хүлээн аваагүй. Иймд газрыг чөлөөлөн, эмнэлгийн өргөтгөл хийх зайг нь үлдээн авто зогсоол, ногоон байгууламж болгон тохижуулна. Хэрвээ өмчлөх эрхтэй бол хэлэлцээр хийх юм. Мөн шаардлагатай гэж үзвэл энэ хавийн оршин суугчдад зориулан, давхар зогсоол хийхээр аж ахуйн нэгж санал тавьсан тохиолдолд бид энэ байршилд хамтарч ажиллах боломжтой. Цаашид энэ мэтчилэн гараашийг чөлөөлж, нийтийн зориулалттай авто зогсол, ногоон байгууламж барих ажлыг эрчимжүүлнэ” хэмээсэн юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ онд 1500 гарааш буулгахаас ажлын явц 59 хувьтай үргэлжилж байгааг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар энэ үеэр мөн онцлов. Ташрамд, АШУҮИС нь Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар найман салбар эмнэлэгтэй болоод буй. АШУҮИС-ийн төв эмнэлгийн тухайд Австрийн Засгийн газрын төсөл хөтөлбөрийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн ходоод гэдэсний дуран, компьютер томографтай болсон байна. Түүнчлэн мэс заслын тасагтайгаас гадна хүүхдийн эмчилгээний тасаг нээхээр төлөвлөж, тусламж, үйлчилгээгээ улам өргөжүүлж байгаа аж.

ShareTweetShare
Previous Post

Шувууны аж ахуй эрхлэгчид өндөгний үнийг нэмэхгүй ажиллахаа мэдэгдлээ

Next Post

Б.ЦЭРЭНДЭЖИД ДАШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Next Post
Б.ЦЭРЭНДЭЖИД ДАШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Б.ЦЭРЭНДЭЖИД ДАШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан