Нийслэлийн Засаг даргын 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/662 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодези, усны барилга байгууламжийн газар”, НОБГ, Байгаль орчны газар болон дүүргүүдийн холбогдох байгууллагууд хуралджээ.
Энэхүү хурлаар Сэлбэ голын голдирол дагуух лаг шавар, шороо, мод бутыг зөөвөрлөхөөр болсон байна. Уг ажлыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу цаг алдалгүй шуурхай зохион байгуулах аж.
Энэ нь Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд байгаа иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой юм байна.