• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

Домогт сагсанбөмбөгч Жерри Уэст таалал төгсжээ

2024-06-13
in Дэлхий дахинд, Нийгэм, Онцлох мэдээ
0
Домогт сагсанбөмбөгч Жерри Уэст таалал төгсжээ

ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Сагсан бөмбөгийн домогт тамирчин, Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /НБА/ логонд дүрээ мөнхөлсөн Жерри Уэст 86 насандаа таалал төгссөн талаар “Лос-Анжелес Клипперс” баг лхагва гарагт мэдэгджээ.

Ж.Уэст “Лос-Анжелес Лейкерс”-ийн бүрэлдэхүүнд НБА-ийн финалд есөн удаа оролцож, 1972 онд аварга болж байлаа. Мөн тэрбээр 14 жил тоглохдоо улирал бүр НБА-ийн Бүх оддын тоглолтод оролцож байсан юм.“Сагсан бөмбөгийн асар өндөр ур чадварыг биеэр үзүүлсэн, өөрийг нь таньдаг бүх хүний анд найз нь байсан Жерри Уэст өнөө өглөө 86 насандаа амгалан нойрслоо. Түүнийг эцсийн амьсгалаа хураахад эхнэр Карен нь дэргэд нь байлаа” гэж “Клипперс” багийн мэдэгдэлд.

Ж.Уэст лигийн түүхэнд Уилт Чемберлен, Оскар Робертсон нарын дараа 25 мянган оноо авсан гурав дахь тоглогч болж, 25 192 оноотойгоор зодог тайлж байжээ. Түүнчлэн 1960 онд Ром хотноо болсон Олимпоос алтан медаль хүртсэн АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байсан билээ.

Тэрбээр 1974 онд сагсанбөмбөгчний карьераа өндөрлүүлсэн бөгөөд түүнээс хоёр жилийн дараагаас дасгалжуулагчийн эгнээнд шилжиж, “Лейкерс” багийг гурван улирал дасгалжуулж байлаа. Түүний дараа тус багийн менежер болж, 1980-аад оны “Showtime Lakers” гэгддэг түүхэн үеийг бүтээхэд хувь нэмрээ оруулж, арван жилийн хугацаанд багаа таван удаа түрүүлүүлж байсан билээ. “Лейкерс”-тэй хамтран ажиллах хугацаа нь 2000 онд дуусгавар болсны дараа Ж.Уэст “Мемфис Гриззлис”, “Голден Стэйт Уарриорз”, “Лос-Анжелес Клипперс” багуудад ажиллаж байв.

НБА-ийн Комиссар Адам Силвер мэдэгдэхдээ, “Жерри Уэст сагсан бөмбөгийн суут ухаантан байсан бөгөөд 60 гаруй жилийн турш лигийг тодорхойлсон эрхэм байлаа” гэжээ. “Тоглогч болоод удирдах албан тушаалтны хувьд Жерри Уэст сагсан бөмбөгийн спортод гүн гүнзгий нөлөө үзүүлсэн” хэмээн Сагсан бөмбөгийн алдрын танхимаас гаргасан мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

ShareTweetShare
Previous Post

Ноолуур баруун аймагт хамгийн өндөр ханштай байна

Next Post

Москвагийн бирж АНУ-ын хоригийн улмаас ам.доллар, еврогийн арилжаагаа зогсоолоо

Next Post
Москвагийн бирж АНУ-ын хоригийн улмаас ам.доллар, еврогийн арилжаагаа зогсоолоо

Москвагийн бирж АНУ-ын хоригийн улмаас ам.доллар, еврогийн арилжаагаа зогсоолоо

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан