Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнд нь нууцаар дуу, дүрс бичлэгийн камер байршуулсныг өнөө өглөө олж илрүүллээ. Тус нууц камерыг сүлжээний утаснуудын хажууд байршуулсан байжээ. Зөвлөх А.Үйлстөгөлдөртэй утсаар холбогдоход энэ камерыг байршуулаад удсан байх магадлалтай. Уг асуудлаар Тагнуул, Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, шалгах ажиллагаа явагдаж байгаа гэлээ.
Энэ хэрэгт Засгийн газрын IT-гийн ажилтан Б холбоотой болохоо, мөн Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн өрөөнд нэвтэрч дуу, дүрс бичлэгийн камер байршуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл байна.